2017.06.20

Монголын бизнесийн зөвлөлийн хоёрдугаар чуулга уулзалт эхэллээ

Монголын бизнесийн зөвлөлийн хоёрдугаар чуулга уулзалт Их тэнгэрт болов

Монголын бизнесийн зөвлөл (МБЗ) нь 2007 онд үүсгэн байгуулагдсан. Одоогор 240 орчим дотоод, гадаадын гишүүн байгууллагатай хамтран үйл ажиллагаа явуулдаг, төр, хувийн хэвшил, элчин сайдын яам, төрийн бус байгууллага, бизнесийн холбоодтой нягт хамтран ажилладаг юм.

МБЗ бизнесийн орчныг сайжруулахад бүтээлч хувь нэмэр оруулахыг зорьж, гишүүдийнхээ бизнесийн харилцаа холбоог өртгөтгөх зорилгоор чуулга уулзалтууд зохион байгуулж, худалдаа, бизнесийн харилцааг дэмжин хөгжүүлж ажилладаг.

МБЗ-ийн хоёрдугаар чуулга уулзалт “Азийн бүс нутгийн эдийн засгийн уялдаа холбоо” сэдвийн дор өрнөж, Азийн худалдаа, эдийн засгийн хөгжлийг түргэтгэхэд Монгол ямар боломжтой талаар хэлэлцэх юм.