“Инвест Монголиа Токио-2017″  чуулга уулзалтад 300 гаруй төлөөлөгч, хөрөнгө оруулагч оролцжээ
“Инвест Монголиа Токио-2017″
2017.11.27

“Инвест Монголиа Токио-2017″ чуулга уулзалтад 300 гаруй төлөөлөгч, хөрөнгө оруулагч оролцжээ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Инвест Монголиа Токио-2017″ олон улсын чуулга уулзалт Японы Токио хотноо боллоо

Чуулга уулзалтын хүрээнд Монгол Улсын эдийн засаг, банк санхүү, дэд бүтэц, гадаадын хөрөнгө оруулалтын орчин хэтийн төлөв, хөгжлийн бодлого зэрэг сэдвээр 8  хэлэлцүүлэг болсон.
Тус чуулга уулзалтыг сүүлийн таван жилийн турш Токио хотноо зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн чуулга уулзалтад гадаад,  дотоодын 300 гаруй төлөөлөгч оролцов.
Монгол Улсын төрийн байгууллагуудыг төлөөлж УИХ-ын гишүүн Л.Болд Монгол банкны Дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, ГХЯ-ны газрын захирал В.Энхболд нар оролцлоо.