2018.02.27

Арьсны өвчин судлалын үндэсний төв агаар цэвэршүүлэгчтэй боллоо

НИТХ-аас Нийслэлийн харъяа сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллагуудад агаар шүүгчийг тарааж байгаа. Энэ ажлын хүрээнд өчигдөр Арьсны өвчин судлалын үндэсний төвд 15 ширхэг агаар шүүгчийг НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун хүлээлгэн өглөө. 

С.Мөнхчулуун: Арьсны өвчин судлалын үндэсний төв бол Нийслэлийн харъяа байгууллага биш. Гэхдээ энэ байгууллагаас НИТХ-ын МАН-ын бүлэгт хүсэлт ирүүлсэн. Энэ төв өөрөө 100 айлд буюу агаарын бохирдол хамгийн их байдаг бүсэд байдаг. Дээрээс нь харшлын гаралтай хүмүүс эмчлүүлдэг. Жилд 80 гаруй мянган хүн эмчлүүлдэг. Нийслэлийн иргэдэд үйлчилж байгаа байгууллага гэдэг үүднээс энэ асуудлыг шийдвэрлэх нь зөв гэж үзээд бидний зүгээс Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газарт хүсэлт тавиад 15 агаар шүүгчийн хүлээлгэн өглөө.