Аюулын ХАРАНГА: агаарын бохирдол ба ХҮҮХДИЙН эрүүл мэнд
2018.02.22

Аюулын ХАРАНГА: агаарын бохирдол ба ХҮҮХДИЙН эрүүл мэнд

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, НҮБ-ын Хүүхдийн Сангаас хамтран гаргаж буй “Аюулын харанга: агаарын бохирдол ба хүүхдийн эрүүл мэнд” сэдэвт тайлангийн үр дүнг өнөөдөр танилцууллаа. 

Сүүлийн 10 жилийн хугацаанд 10,000 хүнд ногдох амьсгалын замын өвчлөл огцом нэмэгдэж, 2.7 дахин өсжээ. Өнөөдрийн байдлаар уушгины үрэвсэл 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 2 дахь шалтгаан болоод байгаа ажээ. Улаанбаатар хотын агаарын бохирдол өндөртэй дүүрэгт амьдарч байгаа 

2018 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн 05:00 цагт Улаанбаатар хотын Баруун 4 зам орчимд нарийн ширхэглэгт тоосонцор буюу PM 2.5-н хэмжээ 3,320 мкг/м3 хүрсэн нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвшөөрөгдсөн стандартаас 133 дахин их байгаа ажээ.


Агаарын бохирдол Монгол улсын баялаг болох хүн амд ноцтойгоор заналхийлж байнa.

Эрүүл мэндийн Сайд Д.Сарангэрэл энэ арга хэмжээнд оролцож, хэлсэн үгэндээ энэхүү судалгааны тайлан нь агаарын бохирдолтой холбоотой хүүхдийн өвчлөлд зарцуулж буй эрүүл мэндийн зардал болон агаарын бохирдлыг бууруулахад дорвитой ахиц гарахгүй бол эрүүл мэндийн салбараас ирээдүйд чухам ямар зардал хэрэгтэй болохыг тус тус тооцон гаргасан байна.

Мөн хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх дарамтыг бууруулахад чиглэсэн боломжит арга хэмжээг хэлэлцэж, түүнийг хэрэгжүүлэхэд төсвийн орон зай байгаа эсэхэд дүн шинжилгээ хийсэн байна. Агаарын бохирдлоос үүдэлтэй хүүхдийн эрүүл мэндийн асуудалд онцгойлон анхаарч энэхүү судалгааг хийхэд дэмжлэг үзүүлсэн Швейцарын Хөгжлийн Агентлаг болон Нэгдсэн үндэстний байгууллагын хамт олонд талархлаа илэрхийлж байна. 


Суурин төлөөлөгч Алекс Хайкенс

“Улаанбаатар хотын агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж, хүүхэд болон жирэмсэн эмэгтэй бүрийг эрсдэлд оруулах хэмжээнд хүрсэн.

Улаанбаатар хотын агаарын бохирдлын түвшнийг бууруулах нь хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах урт хугацааны цорын ганц шийдэл юм

Эдгээр эрсдэлүүдэд амьгүй төрөлт, дутуу төрөлт, жин багатай төрөлт, хатгалгаа, бронхит, гуурсан хоолойн багтраа өвчин болон хүүхдийн нас баралт зэрэг багтана. Агаарын бохирдол Монгол Улсын хүн амд ноцтойгоор заналхийлж байна” гэж Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс тэмдэглэв. 

“Улаанбаатар хотын агаарын бохирдлын түвшнийг бууруулах нь хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах урт хугацааны цорын ганц шийдэл юм. Гэвч агаарын бохирдлын түвшнийг дорвитой бууруултал ойрын жилүүдэд мянга мянган хүүхэд агаарын бохирдлын улмаас өвдсөөр байр болно. Тиймээс бид эрчим хүчний цэвэр шийдэлд хөрөнгө оруулаад зогсохгүй хүүхдийг агаарын бохирдолд өртөхөөс сэргийлэх, агаарын бохирдлын улмаас өвдсөн хүүхдэд эрүүл мэндийн чанартай тусламж үзүүлэх, тэдний өвчлөх эрсдэлийг бууруулахын тулд хүүхдийн ерөнхий эрүүл мэндийг сайжруулах зэрэг мөн хөрөнгө мөнгө зарцуулах нэн шаардлагатай гэдгийг онцолж байгаа юм” гэж Суурин төлөөлөгч Алекс Хайкенс хэлэв. 


Сайжруулсан түлш, зуух нэвтрүүлэх ажлыг хэдхэн жил оролдоод орхих биш цааш нь тууштай үргэлжлүүлэх хэрэгтэй

УИХ-ын гишүүн асан С.Оюун 

"219 мянган айл өрх гэр хороололд амьдарч байна. Агаарын бохирдлыг олон жил ярьсан ч гэсэн 2003 оноос агаарын бохирдол хэмжээнээсээ давж эхэлсэн.

Зөвхөн манай улс гэлтгүй Бээжин хот ч гэсэн хуучин зуухнууд, түүхий нүүрсээ хорьдог юм байна.

10-3 сар хүртэлх сарууд агаарын бохирдолтой байдаг. Хамгийн бага хөрөнгө оруулалтаар хамгийн их үр дүнд хүрэх агаарын бохирдлыг бууруулах ямар ажлууд байна вэ гэдэг жагсаалт гаргах хэрэгтэй. Агаарын бохирдлыг бууруулахад орон сууцжуулах, цахилгаан халаагуур зэрэг нь зөв шийдэл. 

Гэр хорооллын айлуудыг орон сууцжуулахад улсаас татаас өгөхөөс өөр арга байхгүй. Зууханд хөрөнгө оруулсан жилүүдэд агаарын бохирдол буурч эхэлсэн. Зөвхөн манай улс гэлтгүй Бээжин хот ч гэсэн хуучин зуухнууд, түүхий нүүрсээ хорьдог юм байна.

Сайжруулсан түлш, зуух нэвтрүүлэх ажлыг хэдхэн жил оролдоод орхих биш цааш нь тууштай үргэлжлүүлэх хэрэгтэй" гэв.  


НЭМҮТ-ийн захирал Б.Цогтбаатар 

2017-2025 он хүртэл агаарын бохирдлыг бууруулж чадахгүй бол эрүүл мэндийн байгууллага 24.5 тэрбум төгрөгийн алдагдал хүлээнэ гэсэн тооцоог гаргасан

"Өнгөрсөн жил 5 тэрбум төгрөг агаарын бохирдлын эсрэг төлөвлөгдсөн байсан. Харин энэ жил 100 гаруй тэрбум төгрөг агаарын бохирдолтой тэмцэх чиглэлд зориулагдах тухай яригдаж байна.

Агаарын бохирдол төрөөгүй хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаар нарийн судалгаа гаргах хэрэгтэй байгаа. Агаарын бохирдлыг бууруулахгүй бол эрүүл мэндийн салбарын эдийн засгийн ачаалал 2025 гэхэд 33 хувиар нэмэгдэнэ.

2017-2025 он хүртэл агаарын бохирдлыг бууруулж чадахгүй бол эрүүл мэндийн байгууллага 24.5 тэрбум төгрөгийн алдагдал хүлээнэ гэсэн тооцоог гаргасан. Мөн агаарын бохирдлыг бууруулснаар жилдээ эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдийн тоог тодорхой хэмжээнд бууруулах боломжтой.

Бид хамгийн түрүүнд бага насны хүүхэд болон жирэмсэн эхчүүдийг агаарын бохирдолд өртөхөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай байна. Мөн хүүхдийн ерөнхий эрүүл мэндийг сайжруулснаар агаарын бохирдолд өртөх эрсдэлээс сэргийлж чадна." хэмээлээ. 

Энэхүү тайланд дараах боломжит арга хэмжээг санал зөвлөмж болгож байна. 

 

  • Олон нийтийн зан үйлд тасралтгүй нөлөөлөх мэдээлэл сурталчилгааны аян зохион байгуулах 
  • Пневмококкийн вакциныг хийх
  • Цэцэрлэг, сургууль, эмнэлэгүүдийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулах
  • Олон нийтийг шаардлага хангасан амны хаалтын (N95/N99) хэрэглээ, хүртээмжийн талаар зааварчилгаа мэдээллээр хангах

Тайланд мөн эрүүл мэндийн тогтолцоог бүхэлд нь бэхжүүлэх, агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөний талаар илүү судалгаа, баримт нотолгоо бий болгох зэрэг дунд болон урт хугацааны зөвлөмжүүдийг оруулжээ.