2018.02.22
Хөнгөлөлттэй эмийн санхүүжилтийг тасалдуулахгүй байхаар зохицуулалт хийнэ
Хөнгөлөлттэй эмийг өдөр болгон олгох ёстой гэж салбарын сайд нь холбогдох газруудад үүрэг болгосон. Гэвч өнөөдрийг хүртэл хөнгөлөлттэй эмийг өдөр болгон олгох нөхцөл бүрдэхгүй байгаагийн гол шалтгаан нь санхүүжилттэй холбоотой юм. Иймээс санхүүжилтийг таслахгүй байхаар зохицуулалхыг Эрүүл мэндийн даатгалын газрынханд үүрэг болгожээ.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын харъяа байсан Эрүүл мэндийн даатгалын газрыг чиг үүргийнх нь хувьд салбар яамандаа байх ёстой гэж үзэн Эрүүл мэндийн яам өнгөрсөн онд харъяандаа авсан. Иймээс хөнгөлөлттэй эмийг санхүүжилтээр нь зөв зохион байгуулж, тасалдахгүй байхаар олгох хэрэгтэйг салбарын сайд нь үүрэгджээ.