Дэлхийн хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа
Монгол хүнд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, эдийн засаг, нийгмийн соёлын эрх, орон байртай байх эрх дутагдаж байна гэдгийг дэлхийн хүний эрхийн төлөв байдлын судалгааны дүн харуулж байна. Үүнийг Монголын эмнести инрнешнл байгууллагаас жил бүр гардаг тайланд дурджээ.
Иргэн бүр орон байртай байх эрхтэй. Гэтэл орон байртай байх эрх нь хүртэл Монгол Улсад хязгаарлагдмал болчихоод байгааг хүний эрхийн байгууллагаас мэдээлж байна. Хот, дахин төлөвлөлтийн улмаас албадан нүүлгэлтэд өртөж, байртай болох нь бүү хэл газраа хүртэл алдаж, орон гэргүй болох тохиолдол цөөнгүй байна. Үүний нэг нь Сүхбаатар дүүргийн иргэн Лүндээ юм.
СБД-ийн 10-р хорооны иргэн Г.Лүндээ: 1997 онд л улаан шугаманд орж, ашиглалтын шаардлага нь хангалтгүй, хүн амьдрах боломжгүй актлагдсан байранд байна. 2008 оноос хойш яригдаад, дахин төлөвлөлт гэж барилгажуулах зүйл яриад л байсан. Өнөөдрийг хүртэл барилгаа шинэчлээгүй байна.