2018.02.09

Ц.Гарамжав: Лицензийн асуудал дээр анхаарах хэрэгтэй

Өнөөдөр /2018.02.09/ УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн А.Ундраа, Н.Амарзаяа, Б.Дэлгэрсайхан, Г.Тэмүүлэн нараас  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан "Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" УИХ-ын 2017 оны 69 дүгээр тогтоолын хэрэгжилттэй холбоотойгоор Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тавьсан асуулгын хариуг сонслоо

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав

Татварын тухай хуулиараа лиценз шилжүүлэхэд татвар авах асуудал байсан. Гэхдээ тооцоотой хандаарай. Эх орныхоо газрын доорх эрдэс баялгийг татвар төлөхгүйгээр эрх шилжүүлнэ гэдэг буруу. Лицензийн наймаа хэтэрсэн. 

Цахимжуулж лиценз олгож байхад алдаа их гарсан.

Манайд 3700 лиценз байдаг. Үүнийг яаж хэрэглэж байна вэ?

Нарийн тооцоо судалгааг дараагийн удаа сонсмоор байна. Шударга ажиллаж байгаа компаниудын нэр хүнд унадаг. Цаана нь том сүлжээ явж байна.