2018.02.09
Н.Амарзаяа: Зөвхөн төсөв харж бодлого гаргаж болохгүй
Өнөөдөр /2018.02.09/ УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн А.Ундраа, Н.Амарзаяа, Б.Дэлгэрсайхан, Г.Тэмүүлэн нараас Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан "Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" УИХ-ын 2017 оны 69 дүгээр тогтоолын хэрэгжилттэй холбоотойгоор Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тавьсан асуулгын хариуг сонслоо
УИХ-ын гишүүн Н. Амарзаяа
Татварын зохицуулалтыг дэмжиж байгаа. Уул уурхайн салбарынхаа бодлогыг харах хэрэгтэй. Зөвхөн төсөв харж салбараа татаж унагаасан бодлого гарч байна.Зохицуулалтан дээр бодлогын яам бодлогынхоо төвшинд ажиллах шаардлага байна гэж үзэж байна. Албаны хүмүүсийн тайлбар сонслоо. Салбарын сайд нь алга.Хуулийн хэрэгжилтийн бага хугацаанд өөрчлөлт мэдрэгдэхгүй байх. Бодлогоо нэгтгэх хэрэгтэй.
Нэг салбар нь нөгөө салбараа татаж унагасан бодлого эдийн засгийг унагаж байгаа шүү.
Энэ асуудал дээр МУ-ын засгийн газар, Уул уурхайн яам анхаарал хандуулж ажиллах шаардлага байна.