2018.02.07

2020 онд СХД-т сургууль, цэцэрлэгийн асуудал бүрэн шийдэгдэнэ

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдрүүдээр СХД-ийн 3, 4, 5, 6, 26-р хорооны тойргийнхоо  иргэд, сонгогчидтойгоо уулзлаа. Тэрээр өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг тавьж, цаашид ханын материал орчимд хийгдэх ажлуудын төлөвлөгөөг танилцууллаа. Мөн иргэдийн санал хүсэлтийг сонслоо.

Уулзалтанд хороодын  иргэд идэвхи, санаачлагатай  оролцсон юм. Хамгийн сүүлийн уулзалт 26-р хороонд болж, тус хорооны иргэд иргэний танхимдаа багтахгүй болсон байлаа.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар СХД-ийн 3, 4, 5, 6, 26-р хорооны тойргийнхоо  иргэд, сонгогчидтойгоо уулзлаа. 

Гишүүн Х. Нямбаатар уулзалтын эхэндНямбаатар сан”-аас хэрэгжүүлж байгаа “Хүүхдийн инээмсэглэл” зорилтот төсөл сайхан сэтгэлт хүмүүсийн хандив, тусламж СХД-ийн удирдлагууд, ИТХ-ын гишүүд, томоохон аж ахуй нэгж байгууллагууд нэгдэж байгаагийн хүчинд хэвийн үргэлжилж байгаа гэдгийг хэллээ.

“Хүүхдийн инээмсэглэл” зорилтот төслийн хүрээнд 1000 гаруй хүүхэд шүдний эмчилгээ, үзлэг, оношилгоонд хамрагдсан

Энэ төслийн үр дүн харагдаж, хүүхдүүдийн  шүдийг эрүүлжүүлэх ажил улсын ажил болж, 2019 оноос хэлээд  ЕБ-ын сургуулиуд дээр шүдний эмнэлэг нээж ажиллуулахаар Засгийн газраас анхаарч байгаа гэж салбарын Сайд хэлсэн гэдгийг УИХ-ын гишүүн Х. Нямбаатар уулзалтын үеэр иргэдэд мэдээлсэн юм.

Дараа нь Х.Нямбаатар гишүүн 1,7 жилийн хугацаанд тойрогтоо хийсэн ажил болон 2018 онд төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлүүлсэн ажлаа танилцууллаа.

Энэ хугацаанд Хүүхэд хамгааллын чиглэлээр тодорхой ажлууд хийсэн. Хүүхдийн шүдний үнэ төлбөргүй хоёр эмнэлэг байгууллаа. Сан байгуулж, хандиваар нэг цэцэрлэг байгуулж, улсад хүлээлгэж өглөө.

Хүүхэд багачуудыг агаарын бохирдлоос хамгаалах чиглэлээр Австралийн Засгийн газрын санхүүжилттэй төсөл хэрэгжүүллээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгүүд ашиглалтанд орсон. Мөн Толгойтын зам хугацаанаас өмнө ашиглалтанд орсон гэсэн таатай мэдээг иргэддээ хүргэлээ.

Х. Нямбаатар гишүүн иргэдийн санал хүсэлтийг сонслоо.

2018 онд: СХД-ийн 76-р тойрогт 3 сургууль, 5 цэцэрлэг улс, нийслэл болон гадаадын хөрөнгө оруулалтаар баригдах гэж байна. Мөн хүмүүнлэгийн чиглэлээр хоёр цэцэрлэг энэ жил ашиглалтанд оруулахаар ажиллаж байгаа. СХД-ийн иргэдийн олон жил шийдлийн хүлээж байгаа

Цэвэрлэх байгууламжийн ажил 6 сараас эхэлж 2019 онд дуусна.

Энэ ажил Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр шийдэгдэнэ, зам засвар, гэрэлтүүлэг болон бусад  бүтээн байгуулалтын олон ажил хийгдэхээр төлөвлөгдсөн гэж Х.Нямбаатар гишүүн тойргийнхоо иргэдэд мэдээллээ.

Та бүхэн надад хууль санаачил,батал гэдэг үүрэг өгсөн. Энэ үүргээ хариуцлагатай гүйцэтгэж байна. Орон нутгийн бие даасан байдлыг шийдэх тал дээр анхаарч ажиллаж байгаа гэдгийг дуулгасан.

Иргэдтэй уулзах уулзалтад Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх Н.Энхбаяр хүрэлцэн ирж, иргэдэд эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал болоод цаашдын төлөв байдлын талаар мэдээлэл өгч, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

Иргэд амласан ажлууд хэрэгжиж байгаад талархаж байна

Уулзалтын үеэр иргэд харанхуй гудамж гэрэлтэй болж, зам засвар сайжирч, сургууль цэцэрлэгийн асуудал цэгцэрч амласан ажлууд хэрэгжиж байгаад талархаж байлаа. Онцгойлон “Хүүхдийн инээмсэглэл” зорилтот төслийн хүрээнд хүүхдүүд нь шүдний өвчлөлөө эмчлүүлж, эрүүлжиж байгаад баярласан иргэд олон байсан юм.