Д.Тэрбишдагва: Би гэртээ хүн цуглуулсан, гэхдээ Засаг огцруулах талаар яриагүй
2018.02.07

Д.Тэрбишдагва: Би гэртээ хүн цуглуулсан, гэхдээ Засаг огцруулах талаар яриагүй

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвыг “Ярилцах танхим” буландаа урьж, ярилцлаа.

-УИХ-ын намрын чуулган энэ баасан гарагт хаалтаа хийнэ гэсэн. Өнгөрсөн хугацаанд Их хурал хэр үр дүнтэй ажилласан гэж та дүгнэх вэ?

-УИХ-ын хурлын намрын чуулганаар хэлэлцэх олон асуудал бий. Гарцаа байхгүй хэлэлцэх нь төсөв, мөнгөний бодлого гэх мэт дорвитой асуудлууд байдаг. Түүнээс гадна, намрын чуулганаар татварын асуудгаас эхлээд нэлээд олон хуулийг хэлэлцэж, баталсан. УИХ-аар хэлэлцсэн хуультай холбоотойгоор олон ажлын хэсэг байгуулагдсан. Гэхдээ ажлын хэсгийн оруулж ирсэн хууль хэлэлцэх шатанд багагүй өөрчлөгдсөн. Уг нь хуулийг эхнээс нь сайн боловсруулаад орж ирэх ёстой юм. УИХ- аар хэлэлцэх шатанд хуулийг өөрчлөөд баймааргүй байна.

Гишүүд олон талын мэдээлэлтэй байдаг нь үнэн.

Гэхдээ нарийн мэргэжлийн хүмүүс нь чанартай хуулийн төсөл боловсруулахгүй бол хэлэлцэх шатанд өөрчлөгдөөд байгаа. Төв банкны тухай хууль, Арилжааны банкны тухай хууль гээд өөрчлөгдсөн хуулиуд цөөнгүй бий. УИХ-ын чуулганы үйл ажиллагаа сүүлийн үед сайжирч эхэлсэн.

Чуулганаа цагтаа эхлүүлэхийг парламентад удаа дараа суусан гишүүд шаардсаар байсан. Одоо арай өөр болсон.

Гишүүдийн хийх ёстой ажил бол чуулган, байнгын хорооны хуралд суух, ажлын хэсэг, бүлгийн хуралдаа оролцох шүү дээ. Тийм учраас УИХ-ын чуулганыг хариуцлагатай, сахилгатай, цагтаа эхэлдэг байх талаар ярьж, шаардсаны эцэст 11:30 гэж эхэлдэг байсан бол одоо 10:10 минутад эхэлж байна. Үр дүн тодорхой хэмжээнд гарсан. Чуулганаар тавьсан зорилгодоо тодорхой хэмжээнд хүрч ажилласан л гэж бодож байгаа.

-Намрын чуулганы хугацаанд эрх баригчид гаргасан шийдвэрээсээ эргэж буцсан. Хоёр хэсэг болж хоорондоо талцсан байдлаар үр дүн муутай өнгөрөөсөн гэсэн шүүмжлэл ч гараад байгаатай санал нийлэх үү?

-Санал нийлэх ч юм байна, нийлэхгүй ч юм байгаа. Уг нь шийдвэрээ гаргахаас өмнө маш сайн нягталж, судалж ажиллах ёстой. Тэгээд гаргасан шийдвэртээ баг зогсох л хэрэгтэй юм.

Тэгэхгүй өөрсдийнхөө гаргасан шийдвэрийг ОУВС руу тохоод, тэдний шахалтаар ажил хийсэн гэдэг бол маш зохимжгүй. ОУВС-тай хамтарч хэрэгжүүлж байгаа энэ хөтөлбөрийг манай санаачилгаар хийсэн. Үндсэндээ манай Засгийн газрын мөрийн хөтөлбөр байхгүй юу.

Бид ийм зүйл хийж чадна, үүнийгээ л хийе гэж санал гаргадаг. Түүнээс биш нохойд барьдаг мод шиг ОУВС хэлсэн учраас, ингэж шаардлага тавьсан гэж хэлж байгаа нь зохимжгүй юм.

ОУВС-гийн хүмүүстэй уулзахад хүртэл танай Засгийн газрын л хийж байгаа хөтөлбөр шүү дээ гэдэг. Бүсээ чангална уу, ажлын байраа нэмэгдүүлнэ үү, Монгол Улсын Засгийн газрын л асуудал. Бид ард түмэнд үнэнээ хэлээд, нөхцөл байдлаа ойлгуулаад л ажиллах ёстой юм.

Өнөөдөр нэг шийдвэр гаргадаг, маргааш өнөөх нь болдоггүй. Ингээд л баахан асуудал үүсдэг. Уг нь ОУВС-тайгаа урьдчилж тохироод, шийдчихэж болно. Гэтэл ард түмний шахалтаар, гудамжны жагсаал цуглаан болсны дараа гаргасан шийдвэрээ өөрчлөөд байгаа нь зохимжтой биш. Өөрчлөх гэж байгаа юм бол заавал ОУВС-гийн төлөөлөгч ирэхийгхүлээгээдбайлгүй, өөрсдөө очоод, ийм нөхцөл байдалтай боллоо. Ингэж сайжирсан, төсвийн орлого нэмэгдсэн учраас татвараа эргэж хармаар байна гэдгээ хэлээд, өөрчилж болно.

-УИХ өнгөрсөн намрын чуулганы хугацаанд хамгийн дампуу ажилласны пэгжшпээ бол Зөрчлийн хууль. Гишүүд хуулиа огг ушпдапүй гэдэг нь харагдсан. Та гэхэд энэ хуулийг уншсан уу?

-Би бүх хуулийг уншдаг. Гэхдээ өөрийнхөө сонирхсон, мэддэг зүйлийг л ярина. Түүнээс биш би бүгдийг мэдэгч биш. Харин бүх хуулийг уншдаг шүү. Харамсалтай нь гишүүдийн ихэнх нь хууль унших битгий хэл хуралдаа суухгүй байгаа учраас л ийм зүйл болж байгаа юм.

Зөрчлийн хууль бол үнэхээр зөрчилтэй. Тухайн үедээ л ард түмэнд таалагдахын тулд юу ч хамаагүй ярьж, хөнгөн хуумгай хандсанаас ард иргэдэд хэрэг болох битгий хэл гай болсон хуулиуд гарч байгаа. Түүний нэг жишээ нь Зөрчлийн хууль юм шүү.

-Засгийн газрыг ощруулж, өөр сайдууд гарч ирсэнтэй холбоотой олон шийдвэрийг эргүүлж цуцалсан юм биш үү?

-Засгийн газрыг огцруулж байгаа, олон удаа солих асуудлыг би дэмждэггүй. Хэн байх нь хамаагүй. Засгийн газар тааруу ажиллавал шахаж, шаардаж, сайжруулж явах ёстой болохоос биш юу юугүй огцруулна гэдгийг зөв гэж үздэггүй. Өнгөрсөн жил Засгийн газрыг огцруулна гэж наадмын дараачаас л ноцолдсоор байгаад унагасан. Өөр хийх ажил зөндөө л байсан атал улс төрөө бужигнуулсанд би харамсч байгаа. Шулуухан хэлэхэд шүү.

Гэхдээ ингэлээ гээд одоогийн Засгийг тогтворгүй байлгах гэж байгаа юм биш. Сайн ажиллаад, тогтвортой байж, үр дүн гаргаасай гэж бодож байна. Хэрвээ буруу ажиллавал бид шүүмжилнэ. Би Засгийн газрыг хамгийн их шүүмжилж, бурууг нь хэлж, засч залруулахын төлөө үзэл боддоо илэрхийлж байсан хүн.

Гэхдээ тухайн үед Засгийн газрыг огцруулах нь зөв үү гэдэгт эргэлзэж байсан. Манай намыг тэгж ч хуваагдлаа, ингэж хагарлаа гаэд л байгаа. Би Засгийн газрыг огцруулахад аль аль талд нь ороогүй. Огцруулсан талд нь ч, өмгөөлөх гэсэн талд нь ч саналаа өгөөгүй. Яагаад гавэл зарим зүйлд төвийг сахиж байхгүй шуураад байвал аюултай.

-Энэ Засгийн газрыг огцруулна гэж яригдаад эхэллээ. Хэвлэлийнхэн ч янз бүрийн байдлаар мэдээлж байна. Тэр дунд таны нэр ч хавчуулагдсан харагдсан?

-Би сая хэллээ, засаг төр тогтвортой байх ёстой гаж боддог хүн гаж. Ардчилсан намынх уу, Ардын намынх уу, эсвэл хамтарсан байна уу гэдэг нь хамаагүй.

Засгийн газар л байгуулсан бол тогтвор суурьшилтай ажиллах ёстой.

Герман улс Засгийн газраа байгуулахдаа гурван сар хэлэлцэж, цэг, таслал болгоноор нь ярьж байгаад дөрвөн жил тогтвор суурыиилтай ажиллана шүү гээд ажилласан.

Одоо төр засаг нь тогтвортой, валютын нөөц нь нэмэгдчихсэн, ажилгүйдлийн тоо буурсан байна. Манайхан болохоор засаг төр огцорсны дараа шуураад л, бушуухан л эрх мэдлээ авахын төлөө зүтгэдэг. Уг нь засаг авах гэж байгаа хүмүүс цэг, таслал, үг, өгүүлбэрээр нь судалж, түүнийгээ хэрэгжүүлж чадах чадахгүй дээр баталгаа гаргаж явах ёстой. Харин манайхан албан тушаалын нүдээ ухаж өгөхөөс буцахгүй дайрдаг.

Тийм болохоор Засгийн газрыг огцруулахыг дэмждэггүй. Буруу, зөрүү зүйлийг шүүмжилнэ. ОУВС-тай хийж байгаа хэлэлцээрээ сайн хийх ёстой. Хэлэлцээр хийсэн бол түүнийгээ хамгаалах ёстой л гаж би хэлдэг. Оюутолгой гэхэд асар их хэмжээний санхүүгийн зөрчил гаргасныг илрүүлсэн. Түүнийг засч, залруулаад, орж ирж байгаа валютыг нь Монголбанкаар дамжуулж явуулах ёстой гаж боддог. Гарсан зөрчлийг арилгах ёстой.

1.8 тэрбум ам.долларын зөрчил илрүүлсэн. Дахиад шалгахад бараг 2.5 тэрбум ам.долларын зөрчил илрэх маягтай болоод байна. Энэ бол зөвхөн 2010-2012 он хүртэлх үйл ажиллагаанд хийсэн шалгалт. 2012-2016 оны хооронд 150 сая ам.долларын асуудал яригдаад байгаа. Гэх мэтээр зөрчил их байна. Үүнийг л Засгийн газар шалгаж, гүрээгээ сайжруулах хэрэгтэй.

Гэх мэтээр би Засгийн газрын буруу зөрүү ажлыг сайжруулахын төлөө шүүмжилдэг

Түүнээс биш юу юугүй огцруулах бол буруу. Үнэхээр ажлаа хиг чадахгүй бол өөрсдөө огцрох хэрэгтэй юм. Намайг Засгийн газ огцруулах гөэд, гөртээ хүн цуглуулаад ярьсан мэтээр бичсэн байсан. Би гэртээ хүн цуглуулдаг. Найз нөхөд, ах дүү, хамаатан саднаа, улс төрчдийг цуглуулдаг. Найз нөхдөө цуглуулаад, хууч хөөрч суух шиг сайхан юм байхгүй. Манайд хүн цугларсан. Энэ долоо хоногт ч, түүний өмнө ч цугларсан. Гэхдээ цугларсан гаэд Засгийн газрыг огцруулах гаж байгаа юм биш.

-Та Уул уурхайн дэд сайд Д.Загджавын хийсэн мэдэгдэл аль талаас нь харж байна. “Оюутолгой”-н гэрээг зогсоох ёстой гээд байдаг. Гэтэл “Рио тинто”, “Оюу толгой” XК Засгийн газар гээд гурван тусдаа ажлын хэсэг байгуулна гээд байдаг. Энэ ажлын хэсгүүд юу шийдэх гээд байгаа юм бол?

-Д.3агджавын хийсэн мэдэгдэлд авах, гэхийн ухаанаар хандах хэрэгтэй. Авахаар олон зүйлийг ярьсан байна билээ. Бидний Оюутолгойд хийсэн шалгалтын үр дүнтэй холбоотой, санал нэгдэхээр зүйл их байсан. Оюутолгойн гарээ эхнээсээ л алдаатай байсан гэдэг нь батлагдсаар байна. Тэр үедээ хэдэн гишүүн эсэргүүцэж, буруу байна гэж шүүмжилж байсан. Тухайн үедээ нэг ногоон мөнгөний зурагны өмнө суугаад л, үр дүнтэй гэрээ боллоо гээд гарын үсэг зурж байлаа. Тэгахэд л наад гэрээг чинь сайжруулах ёстой гэж ярьсан. Одоо болтол ярьсаар л байна.

Жил ирэх тусам бидний хэлсэн бүхэн баталгаажиж, Оюутолгойн гэрээг сайжруулах ёстой харагдаж байгаа. Бид зогсоо гэж огт хэлээгүй.

Бид Оюутолгойг шалгахад санхүүгийнх нь баримт олдоогүй шүү дээ. Гадаадад аваачаад нуучихсан байсан. Хэдэн чингэлэг баримтыг бид сүүлд авчирч шалгасан. Шалгаад 1.8 тэрбум ам.долларын зөрчил илрүүллээ. Дахиад ч үүнийг шалгах ёстой. Хийж байгаа шалгалтуудыг маш нарийн, сайн хийх хэрэгтэй байна. Гэтэл хэдэн жилийн өмнөөс л шалгаж байна гаэд байсан. Шалгаад үр дүн гарсан юм байхгүй. Сая 150 сая ам.долларын асуудал хагас дутуу яригдаад л дууслаа.

Миний хувьд УИХ-ын чуулганы үеэр хоёр удаа хэлж, Оюутолгойг шалгах ажлын хэсгийн Их хурлаас байгуулъя. Тэр ажлын хэсэгт нь гишүүд оръё. Дэд хэсэгт нь яам, тамгын газар, цагдаа, хуулийн байгууллагаас хүмүүс оруулаад, энэ асуудлыг нэг тийш нь болгоё.

Энэ гэрээнд ийм алдаа дутагдал байна, үүнийг засчихъя гээд л шийдэх хэрэгтэй байна. Тэгэхгүй, юу нь мэдэгдэхгүй яриа гаргаад л байсаар. Бидний хийсэн шалгалтаар бол 1.8 тэрбум ам.долларын зөрчил гарсан. Гуравхан жилийн санхүүгийн баримт шалгахад шүү дээ.

Тухайлбал, Фридаанд захирлын хүүхдийн зардлыг гадаадаас зээлсэн мөнгөөрөө төлсөн. Онгоцны зардлыг нь төлсөн байх жишээтэй. Хятадад компани байгуулаад, худалдан авах ажиллагааг түүгээрээ дамжуулсан гээд асуудал гарсан байна билээ. Тиймээс гэрээгээ илүү сайжруулах ёстой.

Хэрвээ энэ маягаараа яваад байвал бид Оюутолгойгоос ямар ч ашиг авч чадахгүй. Д.Бямбасүрэн гуай, Ч.Улаан, Б.Бат-Эрдэнэ гишүүн маш тодорхой хэлж байгаа.

Бид зүгээр л нэг агаарын юм яриагүй. Хийсэн шалгалтын үр дүнд тулгуурлаж ярьж байгаа юм шүү. УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулна гэдэг итгэж байгаа. Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр санал гаргасан.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Их хурлын даргатай ярилцаж байгаад шийднэ гэсэн. Байнгын хорооноос бол ажлын хэсэг гаргаж болохгүй. Заавал УИХ-аас ажлын хэсэг гаргаж шалгах ёстой.

-УИХ өнгөрсөн жилийн хавар Оюутолгойн мөншйг Монголын банкаар дамжуулах шийдвэрийг гаргасан. Гэвч шийдвэрээ дор нь буцаасан. Яагаад шийдвэрээ буцаавгэдэг нь сонирхолтой. Түүнээс гадна, одоо дахиад тийм шийдвэр гаргах боломж байгаа биз дээ?

-УИХ гэдэг чинь хууль тогтоох дээд байгууллага биз дээ. Тийм учраас боломж бүрэн бий. УИХ өнгөрсөн жил шийдвэрээ гаргасан. Харамсалтай нь шийдвэр гаргатал Дэлхийн банк, ОУВС-д нөлөөлөөд, Монголын төрд бичиг өгсөн шүү, нэг компани.

Биднийг шөнийн 00:00 цаг хүртэл шахаж хуралдуулсан.

Хэрвээ хуралдахгүй бол гэрээ, хэлэлцээр чинь хэрэгжихгүй нь гэсэн. Өөрөөр хэлбэл, ОУВС-гийн цаад талын лобби хийж байгаа хүмүүс бидэнд бичиг өгсөн гэж ойлгож байгаа.

“Оюу толгой” ХК, “Рио Тинто” талаас хоёр дахь удаагаа бичиг ирсэн нь тэр.

2009 он шиг санаж байна, УИХ-ын дарга болон бүх гишүүдэд тусгай бичиг ирсэн. Монгол Улс түүхэндээ аль зам дээр зогсч байна вэ. Ардчилал, зах зээлийн зам дээр зогсч байна уу, эсвэл өөр зам дээр үү гэдгээ та нар сайн бодоорой гэсэн утгатай бичгийг гадаадын компани бидэнд өгсөн юм шүү. Т

эр үед нь УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан С.Магнайсүрэн бичиг өгч, “Монгол төр өөрсдөө асуудааа шийднэ” гэж мэдэгдсэн.

Түүний дараа тэд уучлал гуйсан юм. Гэтэл өнгөрсөн жил бас дахиж бичиг өгч, Монголын банкуудаар Оюутолгойн мөнгийг дамжуулахыг болиулсан. Тэр бол манайхны алдаа. Манайхан гэрээгээ хийхдээ тэдний аманд багтсан учраас тэр. Миний санал бол арилжааны банкуудад итгэдэггүй бол Монголбанкаар Оюутолгойн мөнгийг дамжуулах ёстой. Би энэ саналаа хэлж байгаа. Тэгэхийн тулд хууль дээр ажиллах хэрэгтэй.

Сэтгүүлч Н.Пунцагболд