Сүхбаатар дүүргийн иргэд өвлийн наадамд идэвхитэй оролцлоо
2018.02.05

Сүхбаатар дүүргийн иргэд өвлийн наадамд идэвхитэй оролцлоо

Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилготой “Улаанбаатарын өвлийн наадам” боллоо.

Энэхүү наадамд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, хороод, иргэдийн хамт үндэсний дээл, хувцасаар гоён уралдаан, тэмцээнүүдэд амжилттай оролцлоо.

Хамгийн олон иргэнээ хамруулсан, зохион байгуулалт сайтай, үндэсний хувцасаараа гангарсан хороодыг шалгаруулахад Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 2 дугаар байр, үндэсний хувцастай хосын уралдаанд 10 дугаар хорооноос оролцсон хос 1-р байр, 9 дүгээр хорооноос оролцсон хос 2-р байранд орж өргөмжлөл, наадмын нэрэмжит шагналын эзэд боллоо.

“Улаанбаатарын өвлийн наадам” нь гадаад дотоодын жуулчдад Монголынхоо ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг сурталчлан таниулах, шинэ тутам хөгжиж буй нийтийн биеийн тамир, спорт, аяллын төрлүүдийг ард иргэдэд сурталчлах ач холбогдолтой юм.