
2018.01.30
СХД-ийн "Орос хэлний олимпиад” амжилттай боллоо
СХД-ийн ерөнхий боловсролын сургуулийн 9, 12-р ангийн сурагчид, орос хэлний багш нарын дунд "Орос хэлний олимпиад" 1-р сарын 25-26-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Ерөнхий боловсролын 9-р сургууль дээр зохион байгуулагдсан олимпиадад сургууль бүрээс шалгарсан 145 багш, сурагчид оролцсон юм. Багш нараас тэргүүн байранд Тольт сургуулийн багш С. Хишигзаяа, 9-р ангийн сурагчдаас 65-р сургуулийн сурагч Б. Хулан, 12-р ангийн сурагчдаас 9-р сургуулийн сурагч Ц. Бямбасүрэн нар тэргүүн байранд шалгарлаа.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар олимпиадад амжилттай оролцсон сурагчдын хамт
Энэ удаагийн дүүргийн олимпиадыг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ивээн тэтгэлээ.
Шилдэг 16 багш, сурагчдыг Улаан-Үд хотод аялах эрхийн бичгээр шагналаа. Гишүүн амжилттай оролцсон сурагч, багш нарыг дараагийн шатны Нийслэлийн олимпиадад амжилттай оролцохыг хүсэн ерөөлөө.