Б.Бат-Эрдэнэ: Германд ТӨР, БИЗНЕС хоёр хатуу ЗААГТАЙ байх шалгарсан тогтолцоотой
2018.01.29

Б.Бат-Эрдэнэ: Германд ТӨР, БИЗНЕС хоёр хатуу ЗААГТАЙ байх шалгарсан тогтолцоотой

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ бичиж байна

Герман улсаас бидний үлгэр авууштай бас нэг сайхан зүйл бол төр бизнес хоёр хатуу заагтай байдаг шалгарсан тогтолцоо юм. Ийм учраас манайх шиг ашиг сонирхлын зөрчилтэй, зарчимгүй хүмүүс Бундестагт сонгогдох боломж огт байдаггүй бөгөөд зөвхөн бэлтгэгдсэн, хариуцлагатай төрийн албан хаагч, мэргэжлийн хуульч, нийгмийн зүтгэлтнүүд сонгогддог байна.

Фридрих Эбертийн сангийн Монголыг хариуцсан суурин төлөөлөгч доктор Нийлс Хегевиш Монгол, Германы парламентын бүлгийн ахлагч Д.Тэрбишдагва болон тус бүлгийн хэд хэдэн гишүүнийг хүлээн авч улс төрийн намуудын төлөвшил, засаглалыг сайжруулах, улс төрчдийн хариуцлага, ёс зүй зэрэг сэдвээр өргөн хүрээнд санал солилцсон юм.

Тэрбээр хэлэхдээ "Танайд улс төрийн намуудын үзэл баримтлал, үнэт зүйлсийн үнэлэмж, зарчим маш чухал байна. Сонгуульд намууд асар их амлалт өгдөг учраас танай намын гишүүд үзэл баримтлал, зарчим, үнэт зүйлсийн тухай ойлголтоосоо их холдсон байна” гэж яриагаа эхэлсэн юм.

Тэрбээр цааш нь “Манай Фридрих Эбертийн сан танай намын боловсон хүчнийг сургах, улс төрийн боловсролыг дээшлүүлэх зэрэгт тусалъя. Ялангуяа Зүүний чиглэлийн (Социал Демократ) намын үнэт зүйл, үзэл баримтлалыг гишүүд дэмжигчдэд ойлгуулах ном сурах бичиг, гарын авлага бэлтгэж, энгийн ойлгомжтой зурагт ном, кино хийж болно. Мөн сургагч багш нараа сайтар бэлдээд намын анхан шатны байгууллага, идэвхтэн сонгуультнуудтайгаа ажиллуулах гэх мэт олон хэлбэрийн үр дүнтэй ажлууд хийж болохоор байна. Танай улс төрийн намуудад тохиолдож байгаатай ижил сорилт бэрхшээл Германы улс төрийн намуудад тулгарч байна. 

Монголыг хариуцсан суурин төлөөлөгч, Др. Нийлс Хегевиш 

ТухайлбалГерманы голлох хоёр нам Христосын Ардчилсан Холбоо нам (ХАХН), Германы Социал Демократ нам (ГСДНих эвслийн Засгийн газрыг байгуулж ажилласан боловч хоёр намын нэр хүнд иргэд сонгогчдын дунд урьд өмнө байгаагүйгээр унасанЭнэ нь зарим талаараа намууд амлалтаасаа ухарсанөгсөн амлалтаа биелүүлээгүйтэй холбоотой юм

Ганц жишээ дурдахадХАХНаас нэр дэвшигч А.Меркель 2005 оны сонгуулийн өмнө нэмүү өртгийн албан татвар (НӨАТ)-ыг нэг хувиар нэмнэ гэж зарласанМанай ГСДН болохоор НӨАТ-ыг огт нэмж болохгүй гэж мэдэгдсэнХарин сонгуулийн дараа Их эвслийн Засгийн газар хамтарч байгуулаад амлалтаасаа ухарч НӨАТ-ыг гурван хувиар нэмсэн

Үүнийг өнөөдөр Германы иргэд сонгогчид мартаагүй байна.

Тийм учраас энэ оны есдүгээр сард болсон Парламентын сонгуулиар Социал демократ нам түүхэнд байгаагүй маш муу дүнтэй оролцлооГСДН-ын рейтинг 29-өөс 20 хувь болж бууравА.Меркелийн ХАХН-ынх бас адил 41-ээс 32 болтлоо унав.

Хоёр намын алдсан санал нийлээд 13-14хувь болж байнаСонгуулийн үр дүн гармагц ГСДН энэ байдалд дүгнэлт хийгээд хариуцлагаа бүрэн хүлээжхамтарсан Засгийн газарт орохгүй гэдгээ зарласангэсэн юм.

Bundestag, German

Уг нь сонгуулийн дараа Засгийн газрыг бүрдүүлэх дараах боломжит хоёр хувилбар байжээЭнэ ньнэгдүгээртАнгела Меркелиэр удирдуулсан ХАХНГСДН хамтран их эвслийг цааш үргэлжлүүлэххоёрдугаартХАХН ба Бундестагт санал авч орж ирж байгаагүй либерал үзэл баримтлалтай Германы чөлөөт ардчилсан нам (ГЧАНболон байгаль орчны төлөө Ногоон Нам (НН)-ууд хамтран Засгийн газар байгуулах боломж байжээ.

Харин энэ удаагийн сонгуульд өмнөх сонгуультай харьцуулахад ихээхэн чамлалттай дүн үзүүлсэн социал демократууд сонгуулийн үр дүн гарсан оройдоо засгийн эрхийг баригч эвслээс гарлаа гэдгээ зарласан байнаИнгээд ХАХНГЧАННН-ууд эвслийн Засгийн газар байгуулах асуудлаар дөрвөн долоо хоногийн турш хэлэлцсэний эцэст ГЧАН хэлэлцээрийг орхих болсноо зарласан аж.

Нийлс Хегевиш доктор энэ тухайд “Германы түүхэнд 1949 оноос хойш улс төрийн яг ийм нөхцөл байдал тохиолдож байсангүй” гэж онцлон хэлсэн юм.

Эндээс үзвэл, социал демократууд эвслийн Засгийн газарт орохгүй тохиолдолд ХАХНГЧАННН-ын эвслээс өөр Засгийн газар байгуулах хэмжээний олонх бүрдүүлэх боломж Бундестагт байхгүй юм байна. Гэхдээ өнөөдрийнх шиг Засгийн газар байгуулж чадахгүй мухардалд орсон үед ч засаглалгүй орон болчихгүй байх баталгааг Германы Үндсэн хуулиар найдвартай хамгаалж өгсөн байдаг ажЭнэ нь дахин сонгууль явуулахэсвэл үүрэг гүйцэтгэгч Засгийн газрыг үргэлжлүүлэн дараагийн сонгууль хүртэл ажиллуулах явдал юмЭхний буюу дахин санал явуулахыг Холбооны Ерөнхийлөгч дэмжихгүй байх магадлалтай гэнэБас нэг онцлог гэж хэлж болох хувилбар нь цөөнхийн Засгийн газар байгуулах явдал юм.

Ер нь Германы Үндсэн хуулиар шинээр Засгийн газар байгуулах нь Засгийн газрыг огцруулахаас хялбар гэнэ

Учир ньБундестаг цөөнхийн Засгийн газрыг унагахыг хүсвэл дараагийн шинэ Ерөнхий сайдыг нэр гаргаж тохирсон байх хуулийн заалттай юм байнаЭнэ нь манайхан шиг “Хэнтэй ч хамаагүй нийлээд унагачихъядараа нь учир нь олдоно биз” гэдэг байдлаар бишхарин төрийн тогтвортой байдалдархлаабаталгаагаа хангах талаар нарийн зохицуулалттай байдгийн илрэл юм.

Нийлс Хегевиш доктор цааш нь “Герман улсыг улс төрийн хямралт байдлаас гаргах том эрх ашиг социал демократууд бидэнд байгаа боловч эвслийн Засгийн газарт орохгүй гэсэн амлалт байгааУлс төрчидулс төрийн нам амлалтаасаа ухарвал дахин сэргэхээргүйгээр нэр хүнд нь унадаг хатуу тогтсон жишиг Германд бий” гэж онцлон хэлсэн юм

Энэ нь парламентат ёс төлөвшсөн Герман улсын хувьд улс төрийн өндөр боловсролтой иргэдсонгогчид нь улс төрийн намуудулс төрчдөөс хариуцлагатайөндөр ёс зүйтэй байхыг хатуу шаардахын хамт амлалтаасаа ухарваламлалтаа эс биелүүлбэл хариуцлага тооцсон шиг тооцож чаддагийг болон Үндсэн хуульд нь улс төрийн тогтвортой байдлыг хадгалахямар нэг байдлаар улс төрийн хямралт байдалд оруулахгүй байх зохицуулалтыг бүрэн тусгасан байдгийг харуулж байна.

Герман улсаас бидний үлгэр авууштай бас нэг сайхан зүйл бол төр бизнес хоёр хатуу заагтай байдаг шалгарсан тогтолцоо юм.

 Ийм учраас манайх шиг ашиг сонирхлын зөрчилтэйзарчимгүй хүмүүс Бундестагт сонгогдох боломж огт байдаггүй бөгөөд зөвхөн бэлтгэгдсэнхариуцлагатай төрийн албан хаагчмэргэжлийн хуульчнийгмийн зүтгэлтнүүд сонгогддог байна.Төрийн албан хаагч Бундестагт сонгогдож ажиллаад дараа нь төрийн албанд эргэж орох явдал нээлттэй байдаг давуу байна

Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг насан туршид нь хангасан байдаг тул тэд ашиг сонирхолавлигаас ангид байдаг ажээЭнэ бүхний ачаар Бундестагт сонгогдсон гишүүдийн дунд төрийн албан хаагчдын эзлэх хувь өндөр байдаг юм байна.

Энэ бүгдээс дүгнэн хэлбэл бид иргэд, сонгогчдоо биелэх, эс биелэх нь мэдэгдэхгүй сайхан амлалтаар өрсөлдөн хуурах замаар санал худалдан авдаг луйврын аргаасаа шийдвэртэйгээр салж, тэднийхээ улс төрийн боловсролыг ахиулахын төлөө улс төрийн намууд цаг алдалгүй хамтран ажиллах явдал нэн шаардлагатай байна.