Шинэ оны эхний өдөр төрсөн ээжүүдэд гарын бэлэг гардууллаа
2018.01.01

Шинэ оны эхний өдөр төрсөн ээжүүдэд гарын бэлэг гардууллаа

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа өнөөдөр нийслэлийн “Өргөө” амаржих газарт 2018 оны нэгдүгээр сарын 1-нд  буюу дөнгөж төрсөн  ээжүүдтэй уулзаж, баяр хүргэн гарын бэлэг гардууллаа.

Нийслэлийн ЗДТГ-ын зүгээс Эх хүүхдийн эрүүл мэндийн төв болон нийслэлийн “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” амаржих газарт 2018 оны эхний өдөр мэндэлсэн иргэдэд ийнхүү үндэсний үйлдвэрлэгчдийн хийсэн гарын бэлгийг гардуулж байгаа юм.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Энэ жилээс эхлэн Нийслэлийн харьяа гурван амаржих газар болон Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд оны эхний өдөр төрсөн ээжүүдэд гарын бэлэг гардуулж байхаар төлөвлөн ажиллаж байна.

Манайд өлгий үйлдвэрлэгч үндэсний үйлдвэрлэл нэлээд хөгжсөн. Тиймээс цаашид энэ чиглэлийн үндэсний үйлдвэрлэгчидээ дэмжин ажиллах болно.

Бидний ажлын хамгийн эхний алхам бол гарын бэлэг байлаа. Шинэ оны эхний өдөр төрсөн ээжүүд, мэндэлсэн нярай нартаа аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.

Нийслэлийн “Өргөө” амаржих газарт 2018 оны эхний өдөр буюу өнгөрсөн шөнийн 00.00 цагаас хойш нийт 15 эх амаржсан байна.