Ерөнхийлөгч Х.Баттулга Япон Улсын “Зүрх хамгаалах төсөл” ТББ-ын эмч нарт талархал илэрхийлэв
онгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд энэ 12 дугаар сарын 24-ний өдөр ажиллах үеэрээ тус төвд хүүхдийн мэс засал хийж буй Япон Улсын “Зүрх хамгаалах төсөл” ТББ-ын эмч нарт чин сэтгэлийн талархал илэрхийлэв.
Япон Улсын “Зүрх хамгаалах төсөл” ТББ-ын багийн эмч, сувилагч нар 2001 оноос эхлэн Монгол Улсын 21 аймгаар тойрч ажиллан 7,000 орчим хүүхдийг зүрхний эмгэг судлалын оношлогоонд хамруулж, 560 гаруй хүүхдэд үнэ төлбөргүй хагалгаа хийж амь насыг нь аварчээ.
“Зүрх хамгаалах төсөл” ТББ-ынхан Монгол Улсын 21 аймгийг тойрч дуусгасан бөгөөд энэ 2017 онд л гэхэд Хөвсгөл, Ховд аймагт ажиллаж, одоо Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд энэхүү ажлаа үргэлжлүүлж байгаа юм.