Х.Тэмүүжин, Ж.Сүхбаатар нар уралдааны хугацааг сунгав
2010.12.27

Х.Тэмүүжин, Ж.Сүхбаатар нар уралдааны хугацааг сунгав

Авлигын эсрэг өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Сүхбаатар нарын Авлигын эсрэг УИХ-ын гишүүдийн бүлгээс хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч уран бүтээлчдийн дунд “Сонирхолын зөрчил Монгол Улсад” сэдэвт нэвтрүүлэг, нийтлэлийн уралдаан зарласан. Уралдаанд ирүүлэх бүтээлийг энэ сарын 23-ны өдрийг дуустал хүлээн авах байсан боловч оролцогчдын хүсэлтээр хугацааг долоо хоногоор хойшлуулсан байна.


Бүтээл нь олон нийтийг соён гэгээрүүлэх зорилгоор бодит баримтад тулгуурласан эрэн сурвалжлах сэтгүүл зүйн өнгө аяс, чиглэлээр бичигдсэн, аль нэг сонин, мэдээллийн вэб сайтад нийтлэгдсэн, телевизээр цацагдсан байх шаардлага тавьж байгаа бөгөөд хэвлэмэл болон цацагдсан телевизийн нэвтрүүлгийн бичлэгийн хэлбэрээр ирүүлэх аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.