2017.11.09
Н.Амарзаяа: ИТХ-ын чадамжийг сайжруулах шаардлагатай
Өнөөдөр /2017.11.09/ УИХ-ын нэгдсэн чуулганаар 2018 оны төсөвтэй дагалдаж орж ирсэн хуулиудыг хэлэлцэж байна.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа үг хэллээ.
Н.АМАРЗАЯА: ИТХ-ЫН 75 ХУВИАС ЗӨВШӨӨРӨЛ АВЧ БАЙЖ ДАРААГИЙН АЖЛАА ЭХЛЭХ ЁСТОЙ
Хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох шалгаруулалтын талбайг ялгахдаа эхлээд тухайн компани хүсэлтээ тухайн сум багийн иргэдийн нийтийн хурлын нийт ирцийнх нь 75 хувиас шийдвэрээ авч байж дараагийн ажил эхлэх ёстой.
Гэтэл 45 хоногийн дотор шийдээгүй эсвэл иргэдийн хурлаас өөр зөвшөөрөл гарсан бол аймгийн Засаг дарга өөрийнхөө бичгээр хүсэлт гаргана гэсэн хоёр утгатай санал байна. Ер нь сумын, аймгийн ИТХ гэдэг байгууллагын чадамжийг сайжруулах, нөгөө талаар нутгийнх нь иргэдийн санал хүсэлтийг хүндэтгэж хүлээж авах шаардлага нөхцөл байгаа.