16-р сургуулийн сурагчдад проектор, дэлгэц гардуулан өглөө
Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа өнөөдөр 16 дугаар сургуулийн 12а ангийнханд проектор, дэлгэцийн хамт гардуулан өгөв.
Энэ үеэр Засаг дарга “Та бүхэн хэдхэн сарын дараа сурагчийн ширээнээс оюутан болно. Хүүхэд бүр өөр өөрийн хүссэн мэргэжлээр суралцах байх. Мэргэжлээ маш зөв сонгоорой. Энэ бол хамгийн чухал сонголт шүү” хэмээн захилаа.
Сануулахад, хоёр жилийн өмнө дүүргийн 50 жилийн түүхэн хөгжлийн тухай дурсамж хичээлийг тус ангийнхан заасан. Энэ үеэрээ хичээлд нь нэн шаардлагатай сургалтын хэрэглэгдэхүүн өгөхөө амласан аж. Амлалтаа ийнхүү биелүүлж, 12а ангийнхны хүсэлтээр Засаг дарга хувиасаа EPSON брэндийн проекторын иж бүрдлийг хүлээлгэн өгч, хичээл сурлагад нь өндөр амжилт хүслээ.