
2016.06.02
Сүхбаатар дүүргийн алдарт эхчүүд одонгоо авлаа
Эх үрсийн баярын өдрийг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн Алдарт эхийн болзол хангасан эхчүүдэд дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ одонг нь гардууллаа.
Энэ удаад Алдарт эхийн одонг авсан хамгийн залуу ээж тус дүүргийн 15-р хорооны иргэн Ц.Номин байсан бөгөөд тэрээр 26 настай юм байна. Харин Алдарт эхийн одон авсан ах эхчүүдээс хамгийн ахмад нь 16 -р хорооны иргэн, 75 настай Б.Цэрэнналмид байлаа. Сүхбаатар дүүргээс Алдарт эхийн oдонг нийт 280 эх өнөөдөр авсан юм.