2017.10.31

Уулчдын төлөөллийг засгийн газрын гишүүд хүлээн авч уулзлаа

Завхан аймгийн Отгон сумын нутаг дахь Отгонтэнгэр ууланд авирахаар явсан 27 уулчны 17 нь осолдож, нас барсан хэрэг аравдугаар сарын 21-нд гарсан билээ.

Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг, Онцгой комиссын шуурхай баг ослын дараа гурав хоногийн хугацаанд аврах ажиллагааг явуулсан билээ. 

Шадар сайд, Засгийн газрын гишүүд өнөөдөр уулчид, авиралт, аялал зохион байгуулдаг төрийн болон бус байгууллагынхантай Төрийн ордонд зөвлөлдөх уулзалт зохион байгуулав.  

Уулзалтад БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Шадар сайдын ажлын албаны Онцгой байдлын асуудал хариуцсан зөвлөх, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амар, МХЕГ, Стандартчилал, хэмжил зүйн төв, Монголын уулчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Тулга, уулчдын 20 гаруй холбооны төлөөлөл ирсэн байна. Уулчдыг төлөөлж Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, Б.Гангаамаа, Б.Цэвээндаш нар мөн оролцов.