Энэ оны төсөвт гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг хэрэгжүүлэхэд шаардагдах мөнгийг тусгаагүй
2016 оны 2 сарын 1 нээс хэрэгжиж буй Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжилт муу байгааг хууль тогтоогчид өөрсдийн байр сууриа илэрхийллээ. Гишүүд тус хуулийн хэрэгжилтийг бүрэн утгаар нь хэрэгжүүлэхийн тулд бүгд санал нэгтээ байгааг харж болох юм.
Энэ оны төсөвт гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг хэрэгжүүлэхэд шаардагдах мөнгийг тусгаагүй
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа: Эхний ээлжинд төсөв мөнгө хүндрэлтэй байгаа үед аймаг орон нутгийн засаг дарга нарт өөрсдийнхөө төсөв хөрөнгөнөөс энэ асуудлыг шийдээд яваарай гэсэн чиглэл өгөөд энэ нь маш тодорхой заалт нь байгаа тухайлбал аймаг, иргэдийн төлөөлөгчийн гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх зардлын дээрх хуулийн хэрэгжилтийг хангах зайлшгүй гаргах зардал нь боломжит зүйл ангиараа байгаа юм.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээний зардал хэрэгтэй. Өнөөдрийн хувьд 499 тэрбум төгрөгийг зардалд гаргахаар ярьж байгаа нь хариуцлагагүй зүйл ирэх жил бондын өр төлнө. Гэтэл хэрэгцээт зүйлд гаргахгүй гарын салаагаар урсаж байгаа нь харамсалтай.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Төсвийн тодотголд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн хэрэгжилттэй холбоотой заалт орж ирвэл миний хувьд саналаа өгнө.
О.Баасанхүү: Монгол эрчүүдийг эмэгтэй хүн, эх хүнийг хүндэлж сургах хуулийн төлөө явна
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Монгол эрчүүдийг эмэгтэй хүн, эх хүнийг хүндэлж сургах хуулийн төлөө явна. Би хүчирхийлэлтэй тэмцэх лобби бүлгийн тэргүүний хувьд орж ирэх заалт бүрийг сайтар шинжиж дэмжихэд бэлэн.