"Дэлхийн хүнсний өдөр 2017" зохион байгуулагдлаа
Дэлхийн Хүнсний Өдөр”-ийг жил бүрийн 10 дугаар сарын 16-ны өдөр олон улсад тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага 1945 оны 10-р сарын 16-нд анхны хурлаа хийж, үүсэн байгуулагдсан түүхэн өдрийг 1981 оноос “Дэлхийн Хүнсний Өдөр” болгон тэмдэглэдэг болсноос хойш өдгөө 36 жилийн нүүрийг үзэж буй ажээ.
Жил бүрийн энэхүү өдрийг өлсгөлөн, ядуурал, хоол тэжээлийн дутагдал, хомсдлыг бууруулах хүнсний баталгаат болон аюулгүй байдлыг хангахад чиглэсэн онцлох сэдвийн хүрээнд тухайн сэдэвт төр олон нийт хамтын нөхөрлөлийн анхаарлыг хандуулахыг зорьдог.
Энэ жил манай улс “Дэлхийн хүнсний өдөр”-ийг “Шилжилт хөдөлгөөний урсгалыг хүнсний аюулгүй байдал, хөдөөгийн хөгжилд хөрөнгө оруулж өөрчилцгөөе” гэсэн уриан дор тэмдэглэж байгаа бөгөөд нэгдсэн арга хэмжээг 2017 оны 10-р сарын 16-ны өдөр BLUE SKY-д зохион байгууллаа.
Монголын Хүнсчдийн Холбооны зүгээс Хөдөөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан "Мах Импекс" ХК, "Сүү" ХК-нд талархал илэрхийллээ.