Х.Амгаланбаатар: Зуучлагч үр дүнд хүрэхгүй бол арбитрыг оролцуулна
UBS телевиз "Энэ сэдэв" буланд МҮЭХ-ын Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар оролцлоо.
-Ажил хаялтын гол шалтгаан нь юу вэ?
Энэ зөвхөн багш, эмч нарын цалин нэмэхтэй холбоотой асуудал биш. ЭНэ бол 2017 оны 1 сарын 19 өдөр байгуулсан гурван талт хэлэлцээр үндсэн 3 нөхцөл байдлаар зөрчигдөж байгаатай холбоотой юм. Өнгөрсөн 3 дугаар сараас хойг МҮЭХ, гишүүн байгууллагуудынхаа хамтаар ОУВСтай тохиролцсон нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх, 7 төрлийн татвар нэмэх, цалин хөлсийг 2017, 2018 онд нэмэгдүүлэхгүй гэсэн шийдвэр нь улсын гурван талт хэлэлцээрийг зөрчих, хэрэгжихгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн.
МҮЭХ энэ хүрээнд хамтын маргаан үүсгэх мэдэгдлээ хүргүүлчихсэн.
Өнгөрсөн 5 сараас эхэлсэн хэлэлцээр үр дүнгү байсан учраас манай зарим салбарт, тухайлбал эмч, багш нар цалин нэмэгдүүлэх шаардлагыг тавиад, багш нар 2удаагийн сануулах ажил хаялт хийлээ.