УИХ-ын намрын чуулганаар ямар хуулиудыг хэлэлцэх ёстой вэ?
УИХ-ын ээлжит намрын чуулган өчигдөр нээлтээ хийсэн. Энэ чуулганаар хэлэлцэх хуулиуд дээрх УИХ-ын гишүүдийн байр суурийн Монгол НД телевиз сурвалжласныг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "УИХ олон хууль батлахаас өмнө Монгол улсын хөгжлийн загварыг боловсруулж батлах ёстой. Ингэж Монгол улсын хөгжлийн асуудлыг маш тодорхой болгох ёстой"
УИХ-ын гишүүн З.Нарантуяа "Эдийн засаг өсөлттэй байна гэж тайвшрах болоогүй. Эдийн засгийн ерөнхий бүтэц сайжраагүй, хэвээрээ байгаа. Тиймээс 2018 оны төсвийг нилээд сайн, чамбай хийх ёстой"
УИХ-ын гишүүн Б.Жавхлан "Эдийн засгийн байнгын хороос өргөн барьсан хэд хэдэн хуулиуд хүлэгдэж байгаа. Мөн ТөвБанкнаас өргөн барих банк, санхүүгийн шинэчлэл хийж болох хэд хэдэн хуулиуд хүлээгдэж байгаа. Ялангуяа Хөрөнгө оруулалтын Банкны тухай хуулийг хурдан хэлэлцэх ёстой"
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Багш, ажилчдын цалингийн асуудалд анхаарах ёстой. Үүнийг олон жил ярьж байна. Аажим аажмаар нэмэгдүүлэхгүй бол болохгүй байгаа юмаа. Хоёрдугаарт, энэ жилийн ургац хураалтын ажил тун тааруухан байсан. тиймээс өвөлжилтийн бэлтгэлд анхаарах ёстой.