2020 оны зуны олимпын бэлтгэл ажилд Монгол Улсаас мэргэжилтэй ажилтан бэлтгэж оролцуулах хүсэлтэй байна гэв
Шизүока-Монголын Найрамдлын нийгэмлэгийн захирал Китагава Масахиро, Япон улсын Souwa-techno компаний захирал Нива Казухиро нар бусад албаны хүмүүсийн хамт 2017 оны 09 сарын 19-ний өдөр Авто замчдын холбооны ерөнхийлөгч Т. Бямбаатай уулзлаа.
Уулзалтын үеэр Япон улсад 2020 онд зуны XXXII олимпын наадам зохиогдох гэж буйтай холбоотойгоор хийгдэж буй их бүтээн байгуулалтын ажилд ажиллах хүч дутмаг байгаа тул Монгол улсаас мэргэжилтэй ажилтан бэлтгэж оролцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж санал бодлоо солилцлоо.
Мөн Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй Авто зам барилгын компаниудын үйл ажиллагаатай танилцаж улмаар хамтран ажиллахаар ярилцлаа.
Авто замчдын холбооны зүгээс гишүүн байгууллагуудаас ирүүлж буй хүсэлтийн дагуу Япон улсын Дэнпа Гакүэн цогцолбор сургуультай байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд, тус улсад хэлний бэлтгэлд суралцаж байгаа болон Япон улсад суралцах хүсэлтэй залуучуудыг Дэнпа Гакүэн сургуульд хөнгөлөлттэй үнээр суралцуулах хүсэлтэй байгаагаа уламжиллаа.