Д.Жаргалсайхан: Сайд дарга нар эхлээд цахилгаан машин ашиглахыг уриалах хэрэгтэй
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аж үйлдвэрийг хөгжүүлэх асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх, инженер Д.ЖАРГАЛСАЙХАН
2017.08.25

Д.Жаргалсайхан: Сайд дарга нар эхлээд цахилгаан машин ашиглахыг уриалах хэрэгтэй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аж үйлдвэрийг хөгжүүлэх асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх, инженер Д.ЖАРГАЛСАЙХАНТАЙ ярилцлаа.

-Саяхан Монгол төрийн тэргүүн таныг зөвлөхөөрөө томиллоо. Энэ хугацаанд ямар ажил хийхээр төлөвлөсөн талаар яриагаа эхлэх үү?

-Бид өнгөрсөн хугацаанд дотоодын зах зээлээ хамгаалж, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих гэдэг ойлголтыг үндсэндээ мартсан. Энэ хоцрогдлоос яаралтай гарах шаардпагатай. Мэдээж монгол хүн хийж бүтээснийхээ хэрээр өрсөлдөх чадвартай болно. Харин энэ боломжийг эрх зүйн орчны хувьд бүрдүүлэхийн төлөө ажиллана. Үндсэндээ Монголын нийгэм шоконд орсон байдалтай байна. Энэ нь өнгөрсөн 27 жилийн хугацаанд дотоодын томоо-хон үйлдвэрлэлээ дэмжээгүйтэй шууд холбоотой.

Одоо бидэнд бизнесийн цоо шинэ орон зай хэрэгтэй. Тиймээс юун дээр алдав, юуг хожив гэдгийг томьёолох ажлыг эхлээд хийнэ. Үүнийг дагаад эрх зүйн орчны шинэчлэл, аж үйлдвэржилтийн цогц бичиг баримт, томьёолол хэрэгтэй болно. Үүнийг би шаардаж, хугацаа алдахгүй, өөрөө бичиж өгнө. Тэгэхгүй бол өнөөгийн төрд үйлдвэржилтийн зовлонг мэдэрсэн хүн алга.

-Өнгөрсөн хугацаанд үйлдвэржилтийг дэмжих, эдийн засгаа солонгоруулах тухай хангалттай ярьсан санагддаг. Харин таны ярьж буй бизнесийн цоо шинэ орон зай гэж юу юм бэ?

-Манай улсын бизнесийн салбар уул уурхай, барилга, мал аж ахуй, худалдаа үйлчилгээ гэсэн дөрөвхөн бүлэгт багтаж байна. Одоо манай улс 232 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэсэн судалгаа бий. Гэтэл өнгөрсөн нийгмийн үед 6000 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын хэрэг-цээгээ хангадаг байсан.

Тэр үед төлж буй бүх татварыг буцаагаад ажлын байр бий болгоход зориулдаг байлаа. харин одоо бидний төлж буй татвар тендер нэрээр эзнээ. олж, Эрээн хотыг хөгжүүлдэг. Үүний зэрэгцээ “Монголчууд чадахгүй, боломжгүй” гэдэг гадаадын зөвлөхүүдийн үгээр олон жил явлаа.

Одоо энэ байдалд огцом зогсолт хийх учиртай. Яаж гэхээр дотоодын үйлдвэрлэлээ дэмжих л хэрэггэй. Хамгийн  наад зах нь төсвийн худалдан авалтаар үндэсний бүтээн байгуулалтыг дэмжих хууль гаргаж монголчуудад нийцүүлэх хэрэгтэй байна.

-Үндэсний үйлдвэрлэл гэснээс та гар утас шиг цэнэглэдэг цахилгаан машин танилцуулаад гурван жил гаруй болж байна. Энэ хугацаанд манай улсын машин үйлдвэрлэл, угсралтын салбар хэрхэн өөрчлөгдөв?

-Бид 2006 онд анхны ‘Ц 800” автобусыг үйлд-вэрлэснээс хойш троллейбус, дуобус, монбус, гэх мэт 200 гаруй тээврийн хэрэгслийг угсарч үйлдвэрлэсэн. Мөн гадаадад экспортоор хосолмол хөдөлгүүртэй дуобусыг гаргасан. Ер нь дэлхий нийтийн үйлдэрлэлийн чиг хандага цахилгаан машинд шилжиж байна. Хамгийн наад зах нь цахилгаан машин бинзен болон дизель хөдөлгүүртэй автомашинаас 10 дахин бага зардал зарцуулна.

Экологийн хувьд маш эерэг нөлөөтэй. Манай улсын хувьд жил бүр тэрбум ам.долларын машины худалдаа хийдэг. Энэ урсгалыг л бид тодорхой хэмжээнд сааруулж чадвал валютын ханш тогтворжино, ажлын байр бий болж эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ. Өнгөрсөн хугацаанд бид цахилгаан машиныг монголд нутагшуулах, үйлдвэрлэх талын судалгаа шинжилгээг хийж бэлэн болгосон. Цахилгаан такси хийх судалгаа мөн бэлэн байна.

Зорчигч тээврийн цахилгаан автобусны хувьд 40 орчмыг үйлдвэрлэж үйлчилгээнд гаргасан. Одоо аймгуудын нийтийн тээвэрт цахилгаан автобус нэвтрүүлэх ажил маань явж байна. Машин байгууламжийн салбарт үндсэндээ 100 мянга орчим хүний ажлын байр бий болох бололцоотой. Хамгийн гол нь дотоодын зах зээлээ хамгаалах, эрх зүйн орчныг сайжруулах нь чухал байна. Хотын дарга захиалга өгөх юм бол жилд 1000 автобус үйлдвэрлэх боломж бидэнд бий.

-Бүх тооцоо судалгаа, үйлдвэрийн баг бүрэлдэхүүн нь байгаа атал одоо хүртэл дотоодын нийтийн тээврийн хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа нь бас л төр, засгийн буруу юу?

-Төрийн бодлого энэ салбарт алдаж, онож л байна. Тендерийн тухай хуульд заавал дотоодын үйлдвэрлэлээс автобус гэх мэтийг авна гэсэн заалт байгаа. Даанч хэрэгждэггүй. Одоо бидэнд борлуулалтын зах зээлийг хамгаалах хууль хэрэгтэй байгаа юм. Манай хотын дарга нар сард 560 сая төгрөгийн шатахуун зарцуулдаг.

Тэд цахилгаан машин унахыг уриалж болно доо. Тэгэх юм бол бид сайд дарга нарт зориулсан хямд зардлаар хол зам туулдаг, аюулгүй ажиллагааны найдвартай байдал бүрдсэн ийм машин үйлдвэрлэж өгөхөд бэлэн. Үүнээс гадна дотоодын хэрэглэгчдээсээ биднийг дэмжээсэй гэж хүсч байгаа юм.

-Өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд танай салбар ямар байр байдалтай байв. Эдийн засгийн хүндрэлтэй цаг үеийг тууллаа, валютын ханш огцом өслөө. Машин үйлдвэрлэлийн салбар гэхээр валютын ханштай шууд холбоотой гэж ойлгоод байна л даа?

-Тун амаргүй цаг үеийг туулсаар байна. Энэ байдал биднийг тогтолцоондоо шинэчлэл хийхийг анхааруулсан. Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж, бизнес эрхлэгчдэдээ таатай орчин бүрдүүлж чадсан бол энэ хүндрэлийг хохирол багатай давах байлаа. Гэтэл үүн дээр нэмээд манай удирдлагуудын шийдвэр, салбарын бодлого богино хугацаанд солигддог байдал илүү дарамт болж байна.

Тун саяхан л гэхэд хотын дарга С.Батболд Солонгосоос 1000 хуучин автобус авах тухай хэлэлцээр хийсэн. Уг нь ингэж шийдэхийн өмнө бидэнтэй уулзаж, тооцоо судалгаа харж, дотоодын үйлдвэрлэл, ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарах учиртай байсан юм. Мөн манай иргэд гаднаас тээврийн хэрэгсэл оруулж ирэхээр өртөг зардлын хувьд хямд гэж ойлгоод байдаг. Үнэндээ бид хэрэглэгчдэдээ нийцсэн үнээр буюу энгийн, тансаг ямар ч ангилалд зориулан автомашин үйлдвэрлэх боломжтой.