МАН-ын бага хурал товлогдлоо
2017.09.13

МАН-ын бага хурал товлогдлоо

МАН-ын удирдах зөвлөл өнөөдөр хуралдсан байна. Хуралдаанаас намын Бага хурлыг энэ сарын 25-ны өдөр хуралдуулах шийдвэр гаргажээ.

Бага хурлаар шинэ Ерөнхий сайд хэн байх вэ ? гэдгийг тодруулна. 

ҮҮнээс гадна анхаарлын төвд байгаа өөр нэг асуулт бол  НИТХ-ын дарга, Нийслэлийн намын дарга хэн байх вэ? юм.

МАН-ын нийслэлийн намын дарга, НИТХ-ын дарга Ц.Сандуй албан тушаалаа хүлээлгэх өгөх хүсэлтийг НИТХ дах намын бүлэгтээ гаргачихсан байгаа. 

Тиймээс НИТХ-ын нэгдсэн чуулганаар НИТХ-ын дараагийн даргаа сонгох ёстой 

НИТХ-ын дэгийн дагуу сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гаригт НИТХ-ын хуралддаг. Энэ есдүгээр сарын хуралдаан нь  28 -ны пүрэв гаригт таарч байгаа. Гэхдээ яг хуралдах эсэх нь, хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэх эсэх  одоогоор тодорхойгүй. Учир нь НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаас НИТХ-ын нэгдсэн хуралдааны товыг гаргах ёстой. Тэргүүлэгчдийн хурал нийт 11 гишүүнтэй бөгөөд бүгд МАН-аас сонгогдсон төлөөлөгчид.

Тиймээс 9 сарын 25-нд хуралдах намын бага хурлаар энэ асуудлыг ч бас нэг тийш нь шийдэх байх гэсэн таамаг байгаа. 

Ялсан намын дарга Ерөнхий сайд байх ёстой гэсэн зарчмыг Засгийн газрын түвшинд, харин нийслэлийн түвшинд Нийслэлийн намын дарга Нийслэлийн Засаг дарга байх гэсэн зарчмыг МАН-ын гишүүд сүүлийн үед хүчтэй илэрхийлэх болсон.

Энэ зарчмаар бол Нийслэлийн намын даргад хотын дарга Су.Батболд, боломжтой юм. Харин НИТХ-ын даргад МАН-ын генсек, НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалан хамгийн магадлалтай хүнээр таамаглагдаж байна.

М.Наран