Аймгийн МАН-ын хороодын дарга нартай хариуцлага, ёс зүйн гэрээ байгуулав
2017.04.17

Аймгийн МАН-ын хороодын дарга нартай хариуцлага, ёс зүйн гэрээ байгуулав

МАН-ын төвийн бүсийн ажилтнуудын зөв-лөгөөн Орхон аймагт боллоо.

Сэлэнгэ, Дар-хан-Уул, Хөвсгөл, Булган аймгийн гишүүд, идэвхтэн дэмжигчдийг хамруулсан тус зөвлө-гөөнийг нээж МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх “МАН-аас сонгогдсон, томилогдсон хүмүүс ёс зүйтэй, хариуцдагатай, ухамсартай ажиллах ёстой. Бид 160 мянга гаруй гишүүний-хээ итгэлийг хөсөрдүүлж болохгүй. Нэг хүний алдаанаас болж МАН-ын нэр хүнд унах ёсгүй. Тиймдээ ч энэ удаагийнхаа зөвлөгөөний уриаг “Эв нэгдэл, хариуцдага, ялалт” хэмээсэн. Эв нэгдэлтэй, хариуцдагатай байж гэмээнэ ялалт ирдэг” гээд зөвлөгөөндөө идэвхтэй оролцож, дотооддоо эв нэгдлээ бэхжүүлж, хариуцлага ёс зүйг эрхэмлэхийг уриалав.

Зөвлөгөөнд оролцогчид олон чухал сэдвээр ярилцаж, дүгнэж, басхүү хатуу шүүмжлэл өрнүүлж, ажил хэрэгч хандаж байсан. Түүнчлэн салбар хуралдаануудаар тодорхой сэдвээр хэлэлцэж, эв нэгддээ бэхжүүлж, хариуцдагаа өндөржүүлэхийн төлөө гаргах нэгдсэн уриалгад санал нэгтэй буйгаа баталгаажуулсан юм. Зөвлөгөөний төгсгөлд нь

МАН-ын нарийн бичгийн дарга аймгийн намын хороодын дарга нартай хариуцлага, ёс зүйн гэрээ байгуулж, “Хэрэв ажлаа хийж чадахгүй бол эгүүлэн татах хүртэл арга хэмжээ авах эрх байгаа шүү” хэмээн сануулсан юм.

Дашрамд өгүүлэхэд орон нутаг дахь намын ажилтнууд, удирдлагуудыг идэвхжүүлэх, хариуцлагын тогтолцоог сайжруулах, намын дотоод эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой тус зөвлөгөөнийг энэ сарын 8-нд Өмнөговь аймагт эхлүүлсэн бол энэ сарын 12-нд зүүн бү-сийнхийг Хэнтий аймагт амжилттай зохион байгуулсан билээ.