Д.Оюунхорол: Дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн ээжүүдийг одонд хамруулахаар боллоо
2011.05.09

Д.Оюунхорол: Дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн ээжүүдийг одонд хамруулахаар боллоо

УИХ-ын гишүүнД.Оюунхорол «Олон хүүхэдтөрүүлж, өсгөсөн эхийгурамшуулах тухай хуульд нэмэлторуулах тухай» хуулийн төслийгсанаачилсан. Энэ талаар түүнээстодруулсан юм.

-Та Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан өргөн барилаа. Энэ талаар тодруулах уу?

-Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхчүүдийг одонгоор шагнах, улсын тэтгэврийг өргөтгөн нэмэгдүүлэх тухай хуулийг 1957 оны дөрөвдүгээр сарын гуравны өдөр БНМАУ-ын Их Хурлаас батлан гаргаж, 5-8 хүртэл хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг «Эхийн алдар» нэгдүгээр зэргийн одонгоор шагнаж байхаар хуульчилсан байсан. Бидний хэдэн гишүүд Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг  урамшуулах тухай хуулийг санаачлан өргөн барьсныг УИХ 2010 оны зургадугаар сарын 25-ны өдөр баталж, 2011 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байна. 2011 онд «Эхийн алдар» нэгдүгээр зэргийн одонг 39767 эх, хоёрдугаар одонг 92000 эх авахаар болсон. Энэ оны төсөвт дээрх эхчүүд болон одоо авч байгаа эхчүүдэд нийт 33275,0 сая төгрөгийн мөнгөн тусламж олгохоор тусгагдсан.

«БНМАУ-ын цол, одон медалийн тухай дүрмийг батлах тухай» БНМАУ-ын АИХ-ын  Тэргүүлэгчдийн 1990 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 148 дугаар зарлигийн холбогдох заалтуудыг өөрчлөөгүйгээс зөрчилтэй байдал үүссэн. Иймээс Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл болон дээрх зарлигийн холбогдох заалтуудыг хүчингүй болсонд тооцох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулан өргөн барьж байна.

-Өмнө нь энэ талаар ямар хууль тогтоомж байсан юм бэ?

-1990 оны зарлигаар Алдарт эхийн I одонгоор найм буюу түүнээс дээш хүүхэд төрүүлж наймаас доош-гүй хүүхдээ өөрийн асрамжаар өсгөж хүмүүжүүлсэн бөгөөд найм буюу түүнээс дээш хүүхэд нь эсэн мэнд байгаа эхийн бага хүүхэд нь нэг нас хүрсний дараа шагнадаг, II одонгоор 5-8 хүртэл хүүхэд төрүүлж, таваас доошгүй хүүхдээ өөрийн асрамжаар өсгөж хүмүүжүүл-сэн бөгөөд таваас дээш хүүхэд нь эсэн мэнд байгаа эхийг бага хүүхэд нь нэг нас хүрсний дараа шагнадаг байсан. 2010 оны хуулиар зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд нэгдүгээр зэргийн одон, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд хоёрдугаар зэргийн одонгоор шагнадаг болсон. Энэ нь 1990 оны зарлигийн дагуу долоон хүүхэд төрүүлж, өсгөсөн II одонтой эхэд 2010 оны хуулиар Эхийн алдар нэгдүгээр зэргийн одонг нөхөж олгоход хүндрэлтэй асуудал үүсэж байна. Иймээс дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд хүүхэд нь нэгээс дээш насандаа нас барсан, сураггүй алга болсон ээжүүдийг хамруулахаар болж байгаа.

-Нас барсан сураггүй алга болсон ээжүүдийг хамруулна гэж байна.Тэгвэл үрчлүүлсэн нь яах вэ?

-Дөрөв болон түүнээс дээш хүүхэд гэдэгт эх төрүүлээд өөрөө өсгөсөн хүүхэд, эх төрүүлээд өөрөө өсгөсөн боловч нас барсан, сураггүй алга болсон хүүхэд, түүнчлэн гурав хүртэл насанд нь бусдаас үрчлэн авсан хүүхэд тус тус хамаарна. Дөрөв болон түүнээс дээш хүүхэд гэдэгт эхийн төрүүлж бусдад үрчлүүлсэн хүүхэд хамаарахгүй байхаар хязгаарлалт хийсэн.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.