Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах
2012.04.19

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн сайд Т.Ганди өнөөдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд дөрвөн хуулийн төслийг өргөн барилаа. Үүний эхнийх нь Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Мөнгөн шагналын хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөл байсан. Уг тогтоолын төсөлд “ Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одон авч байгаа эхэд одонгийн хамт нэг удаа олгох мөнгөн шагналын хэмжээг нэг сая төгрөгөөр, “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонгийн шагналыг таван зуун мянган төгрөгөөр, гурван хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд гурван зуун мянган төгрөгөөр тус тус тогтоосон байна. Түүнчлэн гурван хүүхэд төрүүлж өсгөсөн эх мөнгөн шагнал авахад бүрдүүлэх баримт бичгийг зааж, уг мөнгөн шагналыг давхардуулахгүйгээр олгохоор тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдснаар “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонтой 66883 эх, “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонтой 154861 эх, гурван хүүхэд төрүүлж өсгөсөн 176213 эх нэг удаа мөнгөн шагнал авах бөгөөд үүнд 200,2 тэрбум төгрөг зарцуулахаар тооцоолжээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.