Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат түймрийн голомтод ажиллалаа
2017.07.16

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат түймрийн голомтод ажиллалаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр /2017.07.15/ шуурхай хуралдаан зарлан түймрийн нөхцөл байдлыг хэлэлцсэний дараа Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд гарч буй түймрийн голомтод ажиллалаа. Тэрээр Онцгой байдлын албан хаагчдад хэрэгцээтэй байгаа хүнс, хувцас зэргийг хүлээлгэн өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ