УИХ-ын НББСШУ-ны Байнгын хороо ажлаа тайлагналаа
2012.02.21

УИХ-ын НББСШУ-ны Байнгын хороо ажлаа тайлагналаа

УИХ-ын ээлжит чуулган өндөрлөсөний дараа Байнгын хороод ажлаа тайлагнадаг уламжлалтай. Энэ удаад Байнгын хороодын тайлангийн хуралдааны анхны хурлыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хийлээ. Үүний дараа бусад Байнгын хороод төлөвлөсөн хуваарийн дагуу хуралдаанаа хийх юм. 

Хуралдааны эхэнд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга А.Тлейхан 2011 оны намрын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хорооноос хийж гүйцэтгэсэн ажлын талаар товч мэдээлэл хийлээ. Мөн тайлангийн хуралд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Оюунхорол нар оролцож сэтгүүлчдийн асуултад дэлгэрэнгүй хариулт өгөв.Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо нь 2011 оны намрын чуулганы хугацаанд гишүүдийн 72.2 хувийн дундаж ирцтэйгээр 17 удаа хуралдаж, нийтдээ давхардсан тоогоор 22 асуудал хэлэлцэж, 29 санал, дүгнэлт, 1 танилцуулга, 17 удаагийн хуралдааны тэмдэглэл гаргасан байна.

Нэг. Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл дээражилласан талаарБайнгын хороо 2011 оны намрын чуулганы хугацаанд эрхлэх асуудлын хүрээнд 15 хуулийн төсөл, 2 Улсын Их Хурлын тогтоолын төсөл хэлэлцсэнээс 2 хууль, 2 УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа.

Үүнд:1. Монгол Улсын Засгийн газраас 2011 оны 9 дүгээр сарын 26-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хэлэлцэн, батлууллаа. / 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлагдахын өмнө болон батлагдсаны дараа цэргийн тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийн ялгавартай байдал үүссэнийг зассан/

2.Монгол Улсын Их Хуралд 2010 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өрггөн мэдүүлсэн Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсан найруулгын таслийг хэлэлцэн, 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хэлэлцэн баталлаа./Нийгмийн халамжийн тухай хууль шинэчлэн батлагдсанаар нийгмийн халамжийн арга хэмжээнд дараах зарчмын шинжтэй өөрчлөлтүүд орж байна.

Нийгмийн халамжийн тухай хууль 1995 онд батлагдсанаас хойш ядуу, орлого багатай хэсгийг тусгайлан дэмжсэн эрх зүйн зохицуулалт байгаагүй юм. Эрүүл мэнд, боловсрол болон нийгмийн хамгааллын аль ч хуулинд ядуу хэсгийг дэмжих эрх зүйн зохицуулалт байгаагүй юм.

Нийгмийн халамжийн багц хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар орон гэргүй тэнэмэл амьдралтай иргэн, шилжин ирсэн ядуу өрхийн иргэн, асрамжаас гарсан өнчин хүүхэд, залуус, согтуурах мансуурах донтой иргэн, орлого, хэрэглээ байгатай хамгийн ядуу хэсэг, хорихоос суллагдсан иргэн зэргийг дэмжих, нийгэмшүүлэх үйлчилгээг иргэний нийгмийн байгууллагуудаар гэрээлэн олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг хүргэх боломжтой болж байна.Мөн байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд улиралд нэг удаа олгож байсан тусламжийг сар бүр олгохоор тусгаж, тэдэнд олгодог тусламжийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг тусгалаа.

Байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолтын тодорхой болгож оюуны хөгжлийн бэрхшээлтэй болон сэтгэцийн хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулахаар боллоо. Бүтэн өнчин хүүхэд, өрх толгойлсон эх /эцэг/ зэрэг нэр томъёог тодорхой болгох, халамж, асрамжийн төлбөртэй болон төлбөргүй үйлчилгээг Иргэний нийгмийн байгууллагууд, аж ахуйн нэгжээр гэрээлэн гүйцэтгэх боломжийг олгож байгаа юм.

Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр тутмын амьдралд нэн шаардлагатай байдаг протез, ортопед, тэргэнцэр зэрэг тусгай хэрэгсэлийнх нь хөнгөлөлт үзүүлэх эдэлгээний хугацааг хэтэрхий олон жилээр тооцож байсан нь эдгээр иргэдэд ихээхэн хүндрэлтэй тусч байсныг өөрчлөв.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сувилалд явахад нь асран хамгаалагчийн зардлыг нь нэмж тусгах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг цэцэрлэг, сургуульд явахад унааны зардлын хөнгөлөлт олгох зэрэг арга хэмжээг хуулинд нэмж тусгав.Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулинд Монгол Улсын төрийн шагналт, төрийн соёрхолт, түүнчлэн улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэнд жилд нэг удаа 100 мянган төгрөгийн мөнгөн тусламж олгож байсныг сар бүр олгож байх зэрэг олон өөрчлөлтүүд орсон юм.

3.Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Нөхөн олговрын доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хэлэлцүүлэн батлууллаа./Тэтгэвэр нь түр зогсоогдсон иргэдэд олгож байгаа Нөхөн олговрын доод хэмжээг 2 үе шаттаайгаар эхний шатанд 140300 төгрөг, дараагийн шатанд 162000 төгрөгөөр шинэчлэн тогтоохоор боллоо. Энэ тогтоолыг 2012 оны төсвийн тодотгол батлагдсан өдрөөс дагаж мөрдөнө./4. Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Тэтгэмжийн хэмжээг өөрчлөн тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хэлэлцүүлэн батлууллаа./Эхэд жирэмсний 5 сартайгаас эхлэн 12 сарын хугацаанд сар тутам олгох тэтгэмжийн хэмжээг 2 үе шаттайгаар нэмэгдүүлэн эхний шатанд 32500 төгрөг, дараагийн шатанд 40000 төгрөг олгохоор тогтоосон.

Мөн энэ тогтоолыг 2012 оны төсвийн тодотгол батлагдсан өдрөөс дагаж мөрдөхөөр боллоо./Хоёр. Шалгах, танилцах ажлын талаар1.Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2010 оны ажлын тайланг Байнгын хорооны хуралдаан дээр хэлэлцэн тус зөвлөлийн 2010 оны ажлын гүйцэтгэл болон 2008 онд Зөвлөлийн үйл ажиллагааг сайжруулах талаар Улсын Их Хурлын гишүүдээс өгсөн үүргийн биелэлтийг шалгах үүрэг бүхий Байнгын хорооны 2011 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 02 тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг дүнг Байнгын хорооны 02 дугаар сарын 01-ны өдрийн хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлэн, Засгийн газарт тогтоолоор үүрэг өглөө.

2.Тус байнгын хороонд 2011-2012 оны хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан сургууль, цэцэрлэгийн өнөөгийн байдлын талаар боловсрол соёл шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр мэдээлэл хийж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ясли, цэцэрлэгүүдийн барилга байгууламжуудын талаар, ясли, цэцэрлэгийн хомсдолоос гарах арга замууд, цаашид хичнээн цэцэрлэг, ясли шинээр барьж байгуулах шаардлагатай байгаа, төрөөс ямар дэмжлэг туслалцаа үзүүлэх боломжтой талаар, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн болон гүнзгийрүүлсэн сургалттай Ерөнхий боловсролын сургуулиудын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, Улсын Их Хурлын гишүүдийн асуусан асуултуудад хариулт өглөө.

Гурав. Хууль сурталчлах ажлын талаар

1.НББСШУ-ны байнгын хороо, Монгол Улсын Засгийн газар, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам хамтран “Ядуурлыг бууруулах бодлого ба нийгмийн халамж, хамгаалал” сэдэвт дээд хэмжээний уулзалтыг зохион байгууллаа.

Тус уулзалтаар ядуурлыг бууруулах бодлогод халамж ямар үүрэгтэй болох, эдийн засгийн өсөлтийг юунд чиглүүлэх, халамжийг ер нь хэнд үзүүлэх хэрэгтэй талаар олон талаас нь ярилцлан, УИХ-д Засгийн газраас өргөн баригдан хэлэлцэгдэж байсан Нийгмийн халамжийн тухай хуулийн үзэл баримтлалын талаар, цаашид энэ хуулийг УИХ-аар хэлэлцүүлэх асуудлыг УИХ дахь намын бүлгүүд тохирч, хууль батлагдсан.
Эх сурвалж
ЗГХМА
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.