Нэр дэвшигчээ нээлттэй мэтгэлцүүлэхийг АН-д уриаллаа
МАХН, МАН-ын төлөөлөл Б.Тулга, Л.Оюун-Эрдэнэ нар
2017.06.06

Нэр дэвшигчээ нээлттэй мэтгэлцүүлэхийг АН-д уриаллаа

Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг олон нийтийн өмнө нээлттэй мэтгэлцүүлэхээр парламентад суудалтай гурваннамын төлөөлөл хэд хэдэн удаа уулзаж тохирсон ч АН-ын сонгуулийн штабаас өчигдөр гэнэт татгалзсан хариуөгчээ. Тиймээс МАХН, МАН-ын төлөөлөл Б.Тулга, Л.Оюун-Эрдэнэ нар олон нийтэд хандаж Ерөнхийлөгчид нэрдэвшигчдийг гурван багц асуудлаар шударгаар мэтгэлцүүлэхийг АН-д уриаллаа. Хоёр намын төлөөлөл хов бишхолыг харсан бодлого ярихад иргэд, иргэний нийгмийн байгууллагууд АН-ыг шахаж өгөөч. Улс төрийн соёл, зөвжишгийг тогтооё хэмээн уриалсан юм.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: ГУРВАН НАМЫН АСУУДАЛ БИШ ТӨРИЙН ТЭРГҮҮНЭЭ СОНГОХ УЛСТӨРИЙН СОЁЛ

-Төрийн тэргүүний өмнө тавигдаж байгаа хуулиар хүлээгдсэн үүргээ хэрхэн биелүүлэх вэ гэдгээ олон нийтийн өмнөнээлттэй мэтгэлцэх байдлаар илэрхийлэх нь нэр дэвшигчдийн дотоод итгэл үнэмшил, давуу болон сул талыгтодорхойлох чухал алхам гэж үзсэн. Дэлхий нийт мэтгэлцээнээр дамжуулж төрийн тэргүүнээ сонгодог тогтсонжишигтэй. Өнгөрсөн нэг сард гурван намын ЕНБД нар уулзаж төлөөлөх ажлын хэсгийг томилсон.

Гурван телевизээргурван бямба гаригийн 21:00 цагаас нэг цаг 30 минутын хугацаатай мэтгэлцээнийг хийх нь зүйтэй гэж үзсэн. Хуульэрх зүй шударга ёс, эдийн засаг, гадаад бодлоготой холбоотой асуудлыг багцалж мэтгэлцүүлэхээр болсон. Гэвч АН-ын сонгуулийн штаб хуралдаад гурван шатны мэтгэлцээнийг хийх боломжгүй. Нэг шатны мэтгэлцээн хийсэнтохиолдолд бидний сонгосон телевизээр гаргах ёстой гэсэн шаардлага тавьсан.

Энэ нь иргэдийн мэдэх, асуухэрхэнд халдаж байгаа харамсалтай зүйл болж байна гэж бид үзэж байна. Нэгнээ гүтгэж, гүжирдэх биш бодлого ярьжөрсөлдөхийг нийгэм шаардаж байна. Тиймээс АН-ыг уриалж өгөөч. Ардчилал ил тод байдлын төлөө шийдвэрэээргэж харна гэдэгт итгэлтэй байна. Энэ бол гурван намын асуудал биш төрийн тэргүүнээ сонгох улс төрийн соёлюм.

МАХН-ын Хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн дарга Б.Тулга: НЭР ДЭВШИГЧДЭД ӨӨРСДИЙГӨӨТАНИУЛАХ БОЛОМЖИЙГ ОЛГОЁ

Монголчууд ирэх дөрвөн жил шударга байх эсэхийг шийдвэрлэх чухал сонголтын өмнө ирээд байна. Энэ чухалсонголтыг эзэн тодроогүй хов живийн байдлаар сонгох биш шударгаар мэтгэлцүүлэх санал хүсэлтийг иргэдээсирүүлсэн. Гурван намын төлөөлөл уулзаж Ерөнхийлөгчөө сонгодог шинэ соёлыг бий болгох тал дээр санал нэгдэж, намын удирдлагууддаа мэдэгдсэн. Гэвч АН-аас гэнэт татгалзсан хариу өглөө.

МАН 18 хоногт гурван удаа, МАХН таван удаа мэтгэлцэх санал тавьсан ч ярилцаж тохироод гурван удаа мэтгэлцэхээр санал нэгдсэн. 18 хоногийн хугацаанд гурван бямба гариг таарч байгаа. АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнай 21 аймгийг тойрох учраас нэгээс дээш удаа мэтгэлцэх боломжгүй гэсэн. Бидний хувьд ч мэтгэлцээнээс болоод хөдөө орон нутагт ажиллах хуваариа батлуулж чадахгүй байгаа.

Монгол Улсын гурван сая иргэнийг төлөөлөх хүн сонгуулийн сурталчилгааны хугацаанд дорж хаяж гурван удаа өрсөлдөгчтэйгөө хамт суугаад ярилцаж өөрсдийгөө харуулах ёстой гэдэг саналтай байгаа. Монголын ард түмэн шударга сонголт хийхэд дөхөм болно. Тиймээс АН-ыг уриалж байна. Цэвэр мэтгэлцээний журмаар нэр дэвшигчдэд өөрсдийгөө таниулах боломжийг олгоё.