2025 он гэхэд ноолуурын салбарын экспортын орлогыг 2 их наядад хүргэхийг зорьж байна
2017.05.17

2025 он гэхэд ноолуурын салбарын экспортын орлогыг 2 их наядад хүргэхийг зорьж байна

Өнөөдөр /2017.05.17/ Монголын ноос ноолуурын холбооноос “Ноолуурын салбарын тогтвортой байдал, тулгамдаж буй асуудал, боломжууд” сэдэвт семинар, хэлэлцүүлэг хийлээ.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Монголын таслал тавих холбооны тэргүүн Ж.Бат-Эрдэнэ болон малчдын хоршоодын төлөөлөл, ТББ-ууд, салбарын яам, хөрөнгө оруулагчид болон үйлдвэрлэгчид оролцсон юм.

Хэлэлцүүлэгт оролцсон УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Ноолуурын чанарыг сайжруулах, үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой Ноолуур хөтөлбөрийг санаачлан өргөн мэдүүлнэ” гэдгээ илэрхийлсэн юм.

2016 онд ноолуурын салбар 800 гаруй тэрбум төгрөгийн орлого олсны 500 тэрбум нь экспортын орлого байв. Одоогоор дэлхийн 30 оронд ноолууран бүтээгдэхүүн экспортолж байгаа нь хөнгөн үйлдвэрлэлийн салбарын 57 хувь, нийт экспортын 6 хувийг эзэлж байна.

Тиймээс экспортын хэмжээг 2 дахин нэмэгдүүлж, 2025 он гэхэд 2 их наяд төгрөгийн орлого олох зорилт тавин ажиллах шаардлагатай гэж УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ үзэж байна.