Я.Содбаатар: Түүхий эдийн үндэсний сүлжээ байгуулах асуудал ямар шатандаа явна вэ?
Монгол улсын Их хурлын нэгдсэн Чуулганаар Ерөнхий сайдын мэдээлэл тавигдсан билээ. Ерөнхий сайдын мэдээллийн дагуу гишүүд салбарын сайдуудад хандан асуулт асууж хариултаа авч байна.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Үндсэн чиглэлийн биелэлтийн асуудлыг ярьж байна. Үндсэн чиглэлийн биелэлтийн энэ удаагийн Засгийн газартай хамаарна. Засгийн газар байгуулагдаад яам, тамгын газрууд, холбогдох албан тушаалтнууд тавигдаж байтал ихэнхи хугацаа нь өмнөх засгийн газарт холбогддог тийм учраас энд гарч буй шүүмжлэлүүд өмнөх засгийн газрын биелэлттэй холбоотой гарч байгаа гэж ойлгож байна.
Үндсэн чиглэлийн биелэлтийн авч үзвэл нийтдээ 158 арга хэмжээ төлөвлөснөөс 50 хувиас доош биелэсэн 48 арга хэмжээ буюу нийт арга хэмжээний 30 хувь болж байгаа. Тийм учраас энэ биелэлттэй цааш манай аудитын газар бусад байгууллагууд, ажил хариуцаж байсан албан тушаалтануудтай яаж хариуцлага ярих юм бэ?Яг юунаас болоод биелээгүй вэ? гэдгээр асуулт байна.
Дараагийн асуулт нь бид жил бүр нийгмийн хөгжүүлэх үндсэн чиглэл дотор Монгол мал хөтөлбөрийг хөгжүүлэх хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн , түүхий эдийн биржийг хөгжүүлэх үүнийг дагаад өнгөрсөн оныхд бүх сумдад бараа түүхий эдийн бэлтгэх үндэсний сүлжээ бий болгоно гэж энэ одоо хэдэн сумд ийм сүлжээ бий болсон юм? Ер нь түүхий эд бэлтгэлийн сүлжээ ямар шатанд яваа юм гэдэг асуудал их чухал байгаа юм.
Хөдөөгийн малчдын хүсэн хүлээж байгаа гол зүйл бол хөдөө аж ахуйн түүхий эдийн биржийг дагаад хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний үнэ ханш тогтвортой байгаасай. Үүнийг бэлтгэн нийлүүлдэг сүлжээ нь бий болоосой, бараа бүтээгдэхүүнээ тогтвортой нийлүүлж байя гэсэн ийм л зорилготой байгаа юм. Тийм учраас манай хүнс хөдөө аж ахуйн яам энэ чиглэлээр хийж байгаа ажлынхаа талаар тодорхой мэдээлэл өгөөч.
Хоёрт энэ 30 хувийн биелэлтэй арга хэмжээ дотор нэг арга хэмжээ байгаа юм. Энэ нь манай аймгийн хувьд 30 байтугай нэг хувийн ч биелэлтгүй байгаа зүйл лдээ. Найман аймгийн төв дээр дулаан хангамжийн шинэ төв барих асуудал гээд энэ одоо ямар шатандаа явна вэ? Солонгосын хөнгөлөлттэй зээлээр хамгийн сүүлд энэ аймгуудын дулаан хангамжийн асуудал орсон хэлцэл нь ямар шатанд явна вэ?