Эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид ажиллалаа
2017.05.15

Эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид ажиллалаа

УИХ-ын гишүүн, Нийслэлийн НАМЭХ-ны тэргүүн Б.Саранчимэг "Дэлхийн гэр бүлийн өдөр"-өөр Эмэгтэйчүүдийн хорих 407-р ангид ажиллаж, өдөрлөгт оролцсон юм. 

Тэрээр “Алддаггүй хүн гэж байхгүй. Харин алдаагаа давталгүй, гэр бүлдээ бүхнээ зориулан сайхан амьдрахын төлөө мэрийх хэрэгтэй” гэдгийг хэллээ. 

Өдөрлөгийн үеэр "Дэлхий ээж уяхан" ТББ, "Нийслэлийн НАМЭХ-ны гишүүд, "Grazy point" хүмүүнлэгийн сэтгүүлийн хамт олон хорих ангийн хүмүүжигч нарт гарын бэлэг өгч, 250 ш улиас мод суулгасан юм.