Н.Учрал гишүүн багш нартай уулзаж байна
2017.05.12

Н.Учрал гишүүн багш нартай уулзаж байна

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд багшийг хөгжүүлэх, ажлын үр дүнг нь зохистойгоор үнэлэх зэрэг хэд хэдэн чухал зорилтуудыг тусгасан.

Иймд тус зорилт, арга хэмжээг ажил хэрэг болгох, шуурхайлан эхлүүлэх зорилгоор УИХ гишүүн Н.Учрал холбогдох хууль тогтоомж, бодлого шийдвэрийг санаачлах, батлуулах хүрээнд эхний ээлжинд нийслэлийн 9 дүүргийн багш нартай уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

Өнөөдөр Офицеруудын Ордон Цэргийн Соёлын Төв Өргөөнд Баянзүрх дүүргийн багш нартай уулзалт зохион байгуулсан бөгөөд Н.Учрал гишүүн өөрийн хэрэгжүүлэх гэж буй зорилт төлөвлөгөөгөө танилцууллаа. Н.Учрал гишүүн багш хүн бол аливаа улс орны хөгжил ирээдүйг тодорхойлох чухал хүмүүс тул тэдний нийгэмд эзлэх байр суурийг чухалчилж хөгжих бололцоо, хүчин зүйлүүдийн талаар дурдсан болно. Уг арга хэмжээг Нийслэлийн Боловсролын газар, Монгол Залуу багш нарын холбоотой хамтран зохион байгуулж байгаа бөгөөд одоогоор ирэх долоо хоногт багтаан үлдсэн  дүүргүүдийн багш нартай уулзалтуудыг зохион байгуулж дуусгах юм байна.