2017.04.28

2-р амаржих газарт 1400 мкв орчим талбайд засвар хийх шаардлагатай байна

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаар ахлуулсан ажлын хэсэг Нийслэлийн Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газарт ажиллалаа. Энэ үеэр амаржих газруудын эмч эмнэлгийн ажилчидтай уулзаж өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудыг сонсож, хүлээн авах, эрчимт эмчилгээ,  төрсний дараах тасгаар орж үйл ажиллагаатай нь танилцан, үйлчлүүлэгчдийн санал бодлыг сонсохын зэрэгцээ яг одоо тулгамдаж буй зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.