Монголын Засгийн газар цөмийн хаягдал хадгалахаар нууц гэрээ, хэлцэл хийсэн гэсэн мэдээлэл олон улсад цацагдсан. Гадаад харилцааны яам, Засгийн газар мэдээллийг үгүйсгэж байгаа ч манай улс эрчим хүчний хомсдолоос гарах гарц хайж атомын цахилгаан станц ашиглах, түүнээс улбаалан цөмийн хаягдал хадгалах асуудлаар яриа, хөөрөө эхлүүлжээ гэсэн хардлага олон нийтийн дунд байна. Энэ сэдвээр УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу, Д.Очирбат нарт таван асуулт тавьж, байр, суурийг сонирхлоо.
.Манай улс цөмийн энерги, атомын цахилгаан станц ашиглах тухай ярих боллоо. Энэ зөв үү?
2.Эрчим хүчний хомсдолтой, шинээр барих ТЭЦ-5-ын ажил удаашралтай байгаа нөхцөлд түүнээс өөр гарц бий юу, эсвэл?
3. Монголд, тэр дотроо Говьсүмбэр аймгийн нутагт цөмийн хаягдал хадгалах агуулах барих асуудлаар Монголын Засгийн газар нууц гэрээ, хэлцэл хийсэн гэж Японы "Майничи" сонинд мэдээлсэн нь шуугиан тарьж байна. Цөмийн хаягдлыг эх орондоо хадгалах нь зөв үү буруу юу?
4. Засгийн газар Японы "Майничи" сонины мэдээллийг үгүйсгэж байгаа ч гэсэн нууц гэрээ, хэлцэл хийсэн гэдгийг нь дэлхийн нэр хүндтэй хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд тавьж байгаа нь оргүй биш гэдгийг нотолж байгаа юм биш үү?
5.Засгийн газрын түвшинд цөмийн хаягдал хадгалах талаар асуудал яригдсан гэсэн хардлага олон нийтийн дунд одоо ч хэвээр байна.Та Засгийн газрын байр, суурьт итгэж байна уу?
♦ Миний хувьд цөмийн нэг реактор аваад атомын цахилгаан станцтай болчихвол хүчин чадлын болоод байгаль орчинд нөлөөлөх талаас ч, экологийн хувьд ч ашигтай гэж үздэг. Өнөөдөр нүүрсний энэ их хорт утаа, Улаанбаатарын агаарын бохирдол дийлдэхээ байлаа. Нүүрсний хэчнээн зуун жилийн баялаг нөөцтэй гээд түүгээрээ урагш явах гэж зүтгэдэг, хуучирсан хоцрогдсон байдалтайгаа зууралдаад байж таарахгүй.Тиймээс энэ өнцгөөс нь цөмийн реактортой атомын цахилгаан станцтай болохыг дэмждэг.Хэзээ газар хөдөлж атомын цахилгаан станц дэлбэрэх бол гэж хүлээхгүйгээр орчин үеийн технологийг нэвтрүүлж, цаг үетэйгээ зэрэгцэж алхах ёстой.♦ Эрчим хүчний асуудлыг зохицуулах хамгийн зөв гарц бол атомын цахилгаан станц. Гэхдээ өнөөдөр цөмийн реакторууд дэлбэрч байна, газар хөдөллөө гэж байгаа Японы талтай Монгол Улсыг харьцуулах нь харьцангуй ойлголт шиг байгаа юм. Ер нь бол тэр чинь цөөхөн жижиг баллон, 10-20 жилээр ажилладаг.Түрүүн хэлсэн газар хөдөлж атомын цахилгаан станц дэлбэрнэ гэж хүлээхгүйгээр орчин үеийн технологийг нэвтрүүлж, цаг үетэйгээ зэрэгцэж алхах ёстой. Олон ТЭЦ-4 барьж байснаас зайдуу газар хүчин чадал сайтай ганц цөмийн реактор суурьлуулчихаад асуудал шийдэгдэнэ шүү дээ. Осол, аваар гарна гэж айгаад эрсдэлээс эмээгээд байвал хувь хүн ч, улс орон ч,хөгжихгүй. Орчин үеийн техник, технологи өөр болсон шүү дээ, өнөөдөр. Үхэр тэрэг, морь тэрэг шиг юм бодоод байж болохгүй. Атомын цахилгаан станц дэлбэрэх аюултай гэж байгаа ч дэлбэрэлтээс хамгаалдаг технологиуд нь бас байна. Тиймээс шилдэг технологиудыг хэрэглэх хэрэгтэй.Тэр орнуудаас реакторуудыг нь авч хэрэглэчхээд хаягдлыг буцаагаад явуулж бас болно шүү дээ.
♦Цөмийн хаягдал хадгалах талаар ямар нэгэн мэдээлэл ч.ойлголт ч надад алга. Гэхдээ олон улсын байдлаас анзаарч ажиглаж байхад ОХУ цөмийн реактороо зарчхаад хаягдлаа буцаагаад хадгалдаг юм билээ. Манайх шиг ашигт малтмалын баялаг ихтэй, байгалийн өвөрмөц тогтоцтой, хүн ам цөөнтэй улс орны хувьд цөмийн реактор аваад эсвэл бүтээгдэхүүнээ гаргачхаад хаягдлыг буцаагаад хадгална гэдэг байж болохгүй. түүнийг бол эсэргүүцэж байгаа.
♦ Би түрүүн хэлсэн. Надад тодорхой мэдээлэл алга.Та бүхэнтэй адил хэвлэлийн мэдээлэлтэй байна шүү дээ.
♦ Засгийн газарт асуудал яригдсан гэж хэвлэлүүд бичээд байгаа. Илүү тодорхой мэдээлэл алга.