Л. Гантөмөр гишүүн ерөнхийлөгчийг “хаалгадав” уу
Өнгөрсөн сард УИХ-ын чуулганаар эрчим хүчний салбарт цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэж байхад цахилгааны үнийг 0 төгрөг болгох тухай Л.Гантөмөр гишүүний санаачилга олонхийн дэмжлэгийг авсан. Энэ нь нийслэлийн гэр хорооллын цахилгаан шугам сүлжээг бүрэн шинэчилж, цахилгааны үнийг өвлийн улирлын шөнийн цагаар “0″ төгрөгт шилжүүлэх талаар үндэсний бодлого боловсруулах гэсэн санал байв. Харин энэхүү саналаа ажил хэрэг болгохын тулд УИХ-ын гишүүдийг хэлэлцэж өгөөч хэмээн гуйж байсан тэрээр ойрдоо Ерөнхийлөгчийн ажлын албаны үүдийг сахидаг болжээ. Түүнээс ямар учраас Ерөнхийлөгчийн үүдэнд эргэлдээд байгааг лавлахад, “Би шөнийн эрчим хүчний талаар гаргасан саналаа дэмжүүлэх гэсэн юм” хэмээн хариулах болсон аж.
Гишүүний энэхүү оролдлого нь биелэлээ олж Ерөнхийлөгч өчигдөр дээрх асуудлаар холбогдох хүмүүстэй зөвлөлдөж, санал солилцсон юм. Эндээс харахад гишүүн Л.Гантөмөр өөрийн санаачилсан ажлынхаа төлөө Ерөнхийлөгчийг “хаалгадчихав” уу гэх хар төрөхөөр байгаа юм.