Гэрэл, хөгжил хоёртой золгуулсан Ж.Энхбаяр гишүүнд баярлалаа
2010.12.28

Гэрэл, хөгжил хоёртой золгуулсан Ж.Энхбаяр гишүүнд баярлалаа

20 жил харанхуй байсан Говь-Алтай аймгийн зарим сум цахилгаантай золгожээ. Төр, засгаас баруун бүсийн хөгжилд онцгой анхаарал хандуулж, нутгийн олноос гаргасан хүсэлтийг шуурхай биелүүлсэнд талархаж байгаагаа Тонхил, Шарга сумынхан манай сониноор дамжуулан илэрхийлэхийг хүссэн юм. Говь-Алтай аймгийн Тонхил, Шарга сумын Засаг дарга Л.Цэдэнбал, М.Тунгалагтамир нар иргэдээ төлөөлж ийн өгүүллээ.

Л.Цэдэнбал:

-Би сумынхаа 2500 иргэнийг төлөөлж талархал дэвшүүлэх гэсэн юм. Энэ оны сүүлчээр Тонхил сум 24 цагийн цахилгаантай боллоо. Энэ бол 20 гаруй жил харанхуй амьдарсан бидний хувьд туйлын баяртай үйл явдал байсан. Өнгөрсөн зун Ерөнхий сайд С.Батболд манай нутгаар ирээд явсан юм. Энэ үеэр олон хүн цахилгаантай золгуулж өгөхийг хүссэн. Манай аймгаас УИХ-д сонгогдсон Ж.Энхбаяр гишүүн уйгагүй хөөцөлдсөний эцэст баруун талын сумдыг цахилгаантай холболоо. Эрхэм гишүүний зүтгэл маш их үүрэг гүйцэтгэсэн гэдгийг хэлмээр байна. Үүнээс гадна Ерөнхий сайд С.Батболд,Эрдэс баялаг,эрчим хүчний сайд Д.Зоригт нарын албаны бусад хүнд талархал илэрхийлье. Тонхил сумынхны хувьд 2010 он гэрэл хөгжил хоёртой зэрэг золгосон онцгой жил байлаа. Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Мөнхбат захиралтай "Одкон холдинг" компанийн хамт олон цахилгааны найдвартай эх үүсвэртэй холбох ажлыг 45-хан хоногийн дотор шуурхай гүйцэтгэсэнд нутгийнхан маань маш их талаар талархаж байгааг уламжилъя.

М.Тунгалагтамир:

-Шарга сумын хувьд ес эхэлсэн ч цас багатай сайхан өвөл болж байна. Сумын хэмжээнд энэ жил 1000 гаруй тонн хадлан бэлтгэсэн болохоор хүндрэл гарахгүй байх. УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын санаачилгаар Шарга сум 20 жилийн дараа байнгын эрчим хүчтэй боллоо. Эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй бол-сон нь сумын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд маш чухал алхам боллоо. Гишүүн Ж.Энхбаяраас гадна Ерөнхий сайд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд нарт бидний өмнө тулгамдсан асуудлыг цаг алдалгүй шуурхай шийдвэрлэж өгсөнд талархаж байгаагаа хэлье. Үүнээс гадна манай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Дашдорж, эрчим хүчтэй холбох бэлтгэл ажлыг хангаж өгсөн "Улаанбаатар төмөр замын дарга Т.Очирхүү нарт сумынхаа иргэдийн өмнөөс баярлаж байгаагаа илэрхийлье. УИХ, Засгийн газраас төвлөрлийг сааруулж, орон нутгийн хөгжлийг дэмжсэн бодлого баримталж байгаагийн бодитой үр дүн нь манай суманд хийсэн бүтээн байгуулалтын ажил гэж ойлгож байгаа.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.