“Хүнсчдийн алдар-2017” спортын наадам нэгдсэн арга хэмжээ боллоо
2017.04.04

“Хүнсчдийн алдар-2017” спортын наадам нэгдсэн арга хэмжээ боллоо

Хүнсний аж үйлдвэрийн ажилтан, ажилчдын өдрийг угтсан “ХҮНСЧДИЙН АЛДАР-2017” спортын наадам,нэгдсэн арга хэмжээ боллоо.

Арга хэмжээг Монголын Хүнсчдийн Холбооны дэргэдэх “Талх, гурилан бүтээгдэхүүн” болон “Бялуу” үйлдвэрлэгчдийн мэргэжлийн зөвлөл, гишүүн байгууллагууд хамтран зохион байгууллаа.

Энэхүү спортын наадмын ерөнхий зохион байгуулагчаар “Талх чихэр” ХК, “Атар өргөө” ХК, “Милл хаус”ХХК хамтран ажиллав. 

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус наадам нь хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, сургалтын байгууллага, холбоодын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, ажилчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, харилцан туршлага солилцох, баг тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, эвсэг хамт олныг бүрдүүлэх зорилготой билээ.

Хүнсчдийн алдар спортын наадам 2017 оны III сарын 23-ныөдөр “Буянт Ухаа” спортын ордонд явагдлаа.

Спортын наадмыг нээж УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга, МХХ-ны Ерөнхийлөгч Д.Тэрбишдагва үг хэллээ.  Тэрээр баг тамирчдад баяр хүргэсэнээр арга хэмжээ эхлэлээ.

Уг наадамд 17 аж ахуй нэгжийн 72 баг, 400 гаруй тамирчид сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис гэсэн спортын 3 төрлөөр өрсөлдлөө.

"ХҮНСЧДИЙН АЛДАР-2017" спортын наадмын нэгдсэн дүнгээр "Мах импэкс" ХК гуравдугаар байр, "АПУ" ХК хоёрдугаар байр эзэлж,тэргүүн байрт “Жем интернэшнл”ХХК шалгарч шилжин явах цомын эзэд боллоо.