2017.03.15
Сошиал медиа маркетингийн сургалт зохион байгуулав
Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойн хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих Бизнес инкубатор төвөөс үйлдвэрлэл эрхлэгчдэд Сошиал медиа маркетингийн сургалт зохион байгуулав.
Уг сургалтын гол зорилго хувь хүний хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдэд олон нийтийн цахим сүлжээг ашиглан борлуулалтын зах зээлээ өргөжүүлэх, онлайн зах зээл, хэрэглэгчдийн худалдан авах ажиллагааг тандан судалж маркетингийн төлөвлөгөө боловсруулан үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэхэд Сошиал медиа маркетингийн онолын болон практикийн мэдлэг олгоход оршиж байгаа юм. Сургалтад 23 үйлдвэрлэгч хамрагдлаа гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.