2017.03.30
НИТХ-ын 8 дугаар хуралдаан эхэллээ
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 8 дугаар хуралдаан Хангарди ордонд эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар “Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тусгай төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хотын дарга танилцуулна.
Мөн НИТХ, түүний бүтцийн байгууллагын дүрэм, хуралдааны дэгд нэмэлт өөрчлөлт оруулах, хурлын зарим үйл ажиллагаанд журам тогтоох тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм. Хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах тусгай төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцэн, цаашид анхаарах асуудал, хэрэгжүүлэх ажилд чиглэл өгөх нь хотын агаарыг цэнгэгжүүлж, орчны бохирдолыг бууруулах, иргэдээ хамгаалах үйл ажиллагаанд ахиц болно гэж үзэж байгаагаа НИТХ-ын дарга Ц.Сандуй 8 дугаар хуралдааныг нээж хэлсэн үгэндээ онцоллоо