Эх дэлхийн цаг
2017.03.25
Өнөөдөр 20:30-21:30 цагийн хооронд гэрлээ унтраагаарай
2007 онд Австралийн Сидней хотын 2.2 сая айл өрх, албан байгууллагаас эхэлсэн энэхүү хөдөлгөөн өдгөө дэлхийн 7000 хотыг хамарсан "Эх дэлхийн өдөр" болтлоо өргөжиж чаджээ.
10 жилийн ойтойгоо золгож буй уг арга хэмжээнд "Цаг уурын өөрчлөлт"-д санаа зовниж буй бүх хүн нэгдэх учиртай. 2010 онд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн санаачилгаар манай улс энэ хөдөлгөөнд нэгдэн орсон байдаг. Одоогоор Улаанбаатар хот, Ховд, Говь-Алтай, Увс, Хэнтий аймгуудад зохион байгуулаад байгаа бөгөөд дэмжигчдийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр.
Энэ жилийн "Эх дэлхийн цаг Монгол" кампанит ажлыг БОАЖЯ-наас санаачлан өнөөдөр буюу 25-нд 20.30-21.30 цагийн хооронд Сүхбаатарын талбай дээр "Лаатай үдэш"-ийг зохион байгуулах гэж байна.
БОАЖЯ-аас зохион байгуулж байгаа кампанит ажилд уншигч та бүхэн гэр бүл, найз нөхөд, хамт олноороо нэгдэн "Уур амьсгалын өөрчлөлт"-ийг сөрөн зогсохыг уриалж байна.