Зам тээврийн яамны сайд Д.Ганбат, Авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаа
2017.03.17

Road expo 2017 болж байна

Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн яам, ХНБГУ-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй олон улсын авто замын “ROAD Expo 2017” үзэсгэлэн "Корпорэйт Конвешн центр"-т  нээлтээ хийлээ.

Энэ жил тав дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү олон улсын үзэсгэлэнд Зам тээврийн хөгжлийн яамны Тээврийн хөгжлийн газар, Монголын авто замчдын холбоо, МҮХАҮТ болон Итали, Турк, Өмнөд Солонгос, Герман, Хятад, Казахстан, АНУ, Япон, ОХУ зэрэг улсууд оролцож байгаа юм. Үүнээс гадна олон улсын болон дотоодын 22 компани, аж ахуйн нэгж бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа ажээ.