2017.03.13
Зөрчлийн тухай хуулийн ШН-ын төслийг хаврын чуулганаар хэлэлцэнэ
Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран “Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хууль зүйн үндэсний хүрээлэнд болсон тус хэлэлцүүлэгт хууль хэрэгжүүлэх, хууль сахиулах байгууллагын төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байв. Хэлэлцүүлгийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандорж хөтөлж явуулсан.