2017.03.10

Статистикийн тоо баримт бодит бус байна

Статистикийн судалгаа чанаргүй байна. Бодит байдлаас холдсон тоо улс орны бодлого чиглэлд ашиглаж болохгүй юм. Дундаж цалинг тогтоохдоо олон улсын стандартад нийцсэн аргачлалаар тооцоолдог гэж статистакийн хорооноос мэдэгддэг.

Тухайлбал эрүүл мэнд, нийгмийн даатгал төлдөг 37,1 мянган аж ахуй нэгжийн 581,400 мянган хүний цалингаас дундажлаж хэмжээг тогтоосон гэдэг. Хамгийн өндөр цалинг авч байгаа ажиллагсдыг салбараар нь авч үзвэл уул уурхай олборолтын ажиллагсад, сард дунджаар 1,9 сая төгрөгийн цалин авч байхад хамгийн бага цалинг хүн хөлслөн ажиллуулдаг өрхийн үйлчилгээний салбар нь 565 мянган төгрөгийн цалин авч байгаа гэв.