УИХ-ын гишүүн Ж.Батзандан
2017.02.10
Ж.Батзандан: Хөгжлийн банк холимог өмчийн оролцоотой, Монголбанкны хяналтад 100 хувь шилжинэ гэж ойлголоо
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлэг, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Ж.Батзандан үг хэлсэн юм.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
"Монгол Улсын Хөгжлийн банкны шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Олон улсын валютын сантай зөвшилцсөний үндсэн дээр хэд хэдэн заалтыг хуулийн төсөлд нэмж тусгасан байна. Уг нь нэмэлт заалт оруулсан тухай ажлын хэсгээс хэдэн зүйл тодруулахыг хүсч байсан.
Хөгжлийн банк бол төрийн оролцоотой, төрийн өмчит банк байсан. Шинэчилсэн найруулгын төсөлд 5 дугаар зүйл орж ирснээр 10,2, 18,2 гэсэн хоёр заалт нэмэгдсэнээр Хөгжлийн банк хувьд шилжих, холимог өмчийн оролцоотой банк болж, өөрчлөгдөх тал руугаа явж, Монголбанкны хяналтад 100 хувь шилжинэ гэж ойлгогдлоо. Ингэж ойлгосон нь зөв үү? Иргэд мэдээлэлтэй байх ёстой."