
Дотоодын цэрэг
2017.02.09
Дотоодын цэргийн тухай хуулийн төслийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэхийг дэмжлээ
2017 оны 2 сарын 9 ны УИХ-ын чуулганаар "Дотоодын цэргийн тухай" хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Л.Болд, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж санал хэллээ. Зарчмын зөрүүтэй 20 асуудалд санал хурааж УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Г.Занданшатар, Б.Бат-Эрдэнэ, О.Баасанхүү, Б.Энх-Амгалан, Ц.Даваасүрэн нар санал хэлж хуулийн төслийг бусад дагалдах хуулийн төслүүдийн хамтаар дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлж хуулийн төсөл дэмжигдлээ.